Бичлэгийн тоо 3,329

Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахтай Эль Кувейт хотын Баяан ордонд уулзлаа. Ерөнхийлөгч, Эмир нар хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийллээ.  Ялангуяа өндөр дээд хэмжээний болон засгийн газрын гишүүд, парламентын гишүүдийн түвшний  айлчлал тогтмолжиж байгаа нь Монгол Кувейтын харилцааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэв.      

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Кувейтын сангийн дэмжлэгтэйгээр манай улсын дэд бүтцийн салбарт хэд  хэдэн  томоохон  төслүүд  амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэн хэлээд  хоёр орны хооронд яригдаж байгаа зээл тусламж хөрөнгө оруулалтын яриа хэлцлүүд ажил хэрэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.  Монгол Улс 2009 онд Эль Кувейтэд Элчин сайдын яамаа, харин Кувейт Улс 2010 оноос Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа тус тус нээн ажиллуулж байгаа нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг санал нэгтэй тэмдэглэлээ. 

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлэхүйц дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн төслүүдэд  хөрөнгө оруулах, санхүүжүүлэх талаар мөн энэ үеэр  ярилцлаа. Техник эдийн засгийн үндэслэл нь олон улсын  хэмжээнд хийгдсэн харилцан ашигтай байх аливаа төсөлд Кувейтын тал оролцож, санхүүжүүлэхэд бэлэн байна гэдгээ Эмир мэдэгдэв.  Мөн Монгол Улсын нефтийн хангамжийг сайжруулах, нэг зах зээлээс хараат байдлаас гарахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.  Кувейтэд Америк, Австрали, Шинэ Зеланд, баруун Европын нэр хүндтэй их дээд сургуулиудын салбарууд  үйл ажиллагаа явуулдаг нь тус улс бусад улс орнуудтай боловсролын чиглэлээр харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх  боломжийг нээж байдаг. Манай хоёр орны хувьд ч мөн ийм боломж өргөн байгаа талаар энэ уулзалтын үеэр яригдлаа.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  инженер, архитектор, биотехнологийн чиглэлээр Кувейтын их дээд сургуулиудад сурч буй оюутнуудад олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх санал тавьсныг Эрхэм дээд Эмир хүлээн авлаа.  Мөн цөлийн бүсэд дэд бүтэц хөгжүүлэх, суурин газар байгуулах, ногоон бүс бий болгох, байгалийн баялгийн ашиг орлогыг зүй зохистой зарцуулах зэрэг асуудлуудаар харилцан ярилцаж санал солилцов.  1990 оноос хойш өнөөг хүртэл Кувейт Улс нь Монгол Улсад зөвхөн зээл тусламж үзүүлдэг донор орон байсан бол одоо харилцан ашигтай хамтран ажиллах түнш болох шинэ өнгө аясаар хамтын ажиллагаагаа тодорхойлж байгааг  энэхүү уулзалтын үеэр нотоллоо.  Энэ өдөр Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн  зоог барив. Зоогт  Эмир, түүний өв залгамжлагч, гэр бүлийн гишүүдээс гадна Эль Кувейт хотод үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй орны Элчин сайдууд, дипломат ажилтнууд оролцов.

 

http://www.president.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5524014/d56/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
989 М.И.Глинкийн нэрэмжит уралдааны шилдэг 15 дуулаачийн хоёр нь Монголынх 2011-12-14 7698
988 “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫГ КИРИЛЭЭР ХӨРВҮҮЛЭН, ШУА-Д ЗАЛЛАА 2011-12-14 8419
987 48 жилийн дараа Инсбрукийн олимп руу 2011-12-08 7219
986 Монгол 157 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо 2011-12-08 7396
985 Монгол Улс аюулгүй байдлын бүс нутгийн хамгийн том хуралд оролцож байна 2011-12-08 6742
984 ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ШАТАРЧДЫН ЗУРГАА НЬ МОНГОЛЫНХ 2011-12-07 7337
983 Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно 2011-12-07 6983
982 АН-ынхан “Цэнхэр хивсний ёслол” хийлээ 2011-12-07 7004
981 АНХНЫ ДОТООДЫН СУРГАГЧ БАГШ НАР ТӨРӨН ГАРЛАА 2011-12-06 7377
980 МАНАЙ 9 ТАМИРЧИН ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЭРХ АВААД БАЙНА 2011-12-06 7767
» Монгол Улсын Ерөнхийлөгч Кувейтын Эмиртэй уулзав 2011-12-06 6863
978 ОН ГАРСААР 68071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-05 7439
977 Олимпийн аварга Чэжүгийн Дэлхийн цомд түрүүллээ 2011-12-05 6639
976 Машбатын хөвгүүд америкт "Mashbat Brothers Film"-ээ байгуулав 2011-12-05 6825
975 ДИПЛОМАТ АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БАГТААСАН МАРКНЫ АНХНЫХЫГ МУЗЕЙД ТАВИЛАА 2011-12-02 7541
974 Хонконгийн биржид IPO хийх 42 компанийн жагсаалтад Тавантолгой багтжээ 2011-12-02 7036
973 Монгол автобус удахгүй замд гарна [1] 2011-12-02 7279
972 Д.ЭРДЭНЭБИЛЭГ “SPORT ACCORD”-Д ОРОЛЦОНО 2011-12-01 7653
971 Монголчууд Лаост цагаан будаа тариална 2011-12-01 7104
970 Монгол бүсгүй “Miss international-2011”- ийн гуравдугаар байрт шалгарлаа 2011-12-01 7061
배너신청
자생병원

배너신청