Бичлэгийн тоо 3,329

БНСУ-ын Чэжүд зохиогдсон Дэлхийн цомын хоёр дахь өдөр олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Наранжаргал дэд байрт шалгаран, 81 кг-д Г.Түвшинжаргал хүрэл медаль зүүв. Ингэснээр монгол жүдочид энэ тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медаль хүртэв. Олимпийн аварга Н.Түвшинбаяр -100 кг-ын жингийн финалд дэлхийн аварга Хван Хи-Тэг вазари үнэлгээгээр буулган авчээ. Энэ жил Парисийн их дуулгын хагас шигшээд энэ хоёр бөх учрахад Н.Түвшинбаяр дархан бусгах мэхээрээ цэвэр ялж байсан бол дөрөвдүгээр сард Абу-Дабид болсон тивийн АШТ-ий хагас шигшээд дахин таарахад солонгос жүдоч даагаа нэхэж чадсан. Харин тэдний хайнаа хагалах барилдаан Чэжүд болоход Н.Түвшинбаяр Хи-Тэг нутагт нь илүүрхлээ. 

Олимпийн аварга маань энэ амжилтаараа чансааны байраа хоёроор ахиулж, 12 дугаарт бичигдэх нь. Ц.Наранжаргал алтан медалийн төлөө барилдаанд Японы Карэн Нүнирад 2 минут 49 секундэд цэвэр ялагдсан. 234 оноотойгоор жиндээ 29-рт жагсаж буй тэрбээр Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээр 60 оноо нэмж, 26-рт дэвших боллоо. Энэ жинд 17-рт эрэмбэтэй Тунисийн Хоуда Милед олимпийн эрхийн бүст багтаж байгаа юм. 81 кг-д хүрэл медалийн төлөө хүч үзсэн хоёр бөхийн маань нэг нь л шагналын тавцанд гарав. Г.Түвшинжаргал энэ жилийн Универсиадын аварга, 2009 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Томохиро Кавакамитай өрсөлдөж, гурван удаа торгуулан вазаритай тэнцэх үнэлгээ алдсан ч өөрөө вазари, хоёр юүко авч хожлоо. 

Жиндээ 84-т эрэмбэлэгдэж байгаа Г.Түвшинжаргал одоо 116 оноотой болж, 68 хүртэл үсрэхээр болсон. Манай нөгөө бөх О.Ууганбаатар БНСУ-ын Жун Вонь-Жүнд торгуулиар дийлдсэн. 196 оноотойгоор 49-рт бичигдэж буй тэрээр 20 оноо нэмснээр таван байр урагшлах төлөвтэй харагдаж байна. 90 кг-д Э.Энхбат 2008 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, 2007 оны Универсиадын аварга, Узбекистаны Хуршид Набиевт ялагдсанаар медальгүй үлдэв. Тэрээр энэ жил Парисын Их дуулгад энэ чантуу жүдочтой таараад мөн л хожигдсон билээ. 234 оноотойгоор 39-рт зогсож байгаа Э.Энхбат Дэлхийн цомын 5-р байрт харгалзах 20 оноо нэмснээр 35-р байр хүртэл урагшлах боломжтой. Энэ жингийн 29 дэх бөх Швейцарийн Доминик Хишье олимпийн эрхийн сүүлчийн байрыг эзэлж буй юм. 

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Б.Мөнхтуяа Францын Эмили Андеолтой хүрэл медаль булаацалдаж, цэвэр ялагдсан. Чэжүгийн Дэлхийн цомоос долоон алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн зохион байгуулагч орны тамирчид багийн дүнгээр тэргүүлэн, хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэлтэй япончууд удаалж, монгол жүдочид гуравдугаар байрт шалгарлаа. Чэжүд долоон орны төрийн дуулал эгшиглэж, нийт 16 орны жүдочид шагналын тавцанд гарсан байна. 

Дэлхийн цомын хоёр дахь өдрийн дүн

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5519894/de6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
989 М.И.Глинкийн нэрэмжит уралдааны шилдэг 15 дуулаачийн хоёр нь Монголынх 2011-12-14 7698
988 “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫГ КИРИЛЭЭР ХӨРВҮҮЛЭН, ШУА-Д ЗАЛЛАА 2011-12-14 8419
987 48 жилийн дараа Инсбрукийн олимп руу 2011-12-08 7219
986 Монгол 157 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо 2011-12-08 7396
985 Монгол Улс аюулгүй байдлын бүс нутгийн хамгийн том хуралд оролцож байна 2011-12-08 6742
984 ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ШАТАРЧДЫН ЗУРГАА НЬ МОНГОЛЫНХ 2011-12-07 7337
983 Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно 2011-12-07 6983
982 АН-ынхан “Цэнхэр хивсний ёслол” хийлээ 2011-12-07 7004
981 АНХНЫ ДОТООДЫН СУРГАГЧ БАГШ НАР ТӨРӨН ГАРЛАА 2011-12-06 7377
980 МАНАЙ 9 ТАМИРЧИН ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЭРХ АВААД БАЙНА 2011-12-06 7767
979 Монгол Улсын Ерөнхийлөгч Кувейтын Эмиртэй уулзав 2011-12-06 6863
978 ОН ГАРСААР 68071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-05 7439
» Олимпийн аварга Чэжүгийн Дэлхийн цомд түрүүллээ 2011-12-05 6639
976 Машбатын хөвгүүд америкт "Mashbat Brothers Film"-ээ байгуулав 2011-12-05 6825
975 ДИПЛОМАТ АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БАГТААСАН МАРКНЫ АНХНЫХЫГ МУЗЕЙД ТАВИЛАА 2011-12-02 7541
974 Хонконгийн биржид IPO хийх 42 компанийн жагсаалтад Тавантолгой багтжээ 2011-12-02 7036
973 Монгол автобус удахгүй замд гарна [1] 2011-12-02 7279
972 Д.ЭРДЭНЭБИЛЭГ “SPORT ACCORD”-Д ОРОЛЦОНО 2011-12-01 7653
971 Монголчууд Лаост цагаан будаа тариална 2011-12-01 7104
970 Монгол бүсгүй “Miss international-2011”- ийн гуравдугаар байрт шалгарлаа 2011-12-01 7061
배너신청
자생병원

배너신청