ДИПЛОМАТ АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БАГТААСАН МАРКНЫ АНХНЫХЫГ МУЗЕЙД ТАВИЛАА
Уншсан 7541 vote 0 2011.12.02 15:14:41Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж, Гадаад харилцааны яам шуудангийн марк гаргажээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар уг маркнаас түрүүлж хэвлэсэн хоёр ширхгийг дугтуйд нааж, тамгалаад гарын үсгээ зуран, Монгол Улсын маркийн музейд хадгалуулахаар өгсөн юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд хаан Монгол Улсын анхны таван яам бай гуулсны нэг нь Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам. Тэр цагаас манай улсын дипломат албаны орчин үеийн түүх бичигдэж эхэлжээ. Түүхт ойгоо угтан ГХЯ-наас хийж буй олон ажлын нэг нь энэхүү марк юм. Энэ тухай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Энэ сери марканд Монгол Улсын дипломат албаны олон үеийн түүхийг багтаан буулгахыг эрмэлзсэн.
Их эзэн Чингис хаан элчин харилцааг төрийн алтан аргамж хэмээн соёрхож, элч, төлөөлөгчдөдөө алт, мөнгөн гэрэгэ баталгаа бол гон гардуулж байсан нь манай дипломат алба олон зуун жилийн баялаг түүх, нандин уламжлалтайг гэрчилдэг. Ийм ч учир Монгол тө рийн алтан гэрэгийг түүхт ойн маркандаа дүрслэн үлдээлээ. Тасарсныг залгаж, эвдэрснийг эмхэлж, тусгаар тогтнолоо сэргээн мандаах их үйлсийг удирдаж явсан их хүмүүсийн нэг, Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны сайд, орчин үеийн дипломат албыг үндэслэгч, хошой чин ван М.Ханддорж болбоос Монгол Улсын түүхэнд мөнх рөн үлдсэн төрийн том зүтгэлтэн. Түүний хөрөг зургийг түүхт ойн мар кандаа бас мөнхөллөө.
Манай улсын орчин үеийн гадаад харилцаа, дипломат албаны томоохон ололт, амжилтын нэг бол НҮБ-ын бүхэн эрхт гишүүнээр элссэн явдал. Тиймээс НҮБ-ын төв байрны дэргэд мандаж буй алтан соёмбот далбаагаараа маркаа чимсэн” гэж ярилаа. Уг маркны суурь дэвсгэрт ГХЯ-ны барилгын зургийг буулгасан байна. “Монгол шуудан”-гийн гүйцэтгэх за хирал Г.Чинзориг, тус ком панийн Шуу дангийн маркны газ рын захи рал Ц.Батсайхан, зураач Ц.Цэнгэл, Чимэд-Очир болон Элчин сайд Б.Батхишиг, ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газрын захирал Р.Алтангэрэл нар уг маркийг бүтээжээ.