Бичлэгийн тоо 3,329

Литва Улсын нийслэл Вильнюс хотноо энэ сарын 6-7-нд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)- ын Гадаад хэргийн сайд нарын 18 дугаар бага хуралд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцлоо. Тус байгууллагын оролцогч 56, хамтын ажиллагааны түнш 12 улс болон олон улсын зарим байгууллагын төлөөлөл оролцсон энэхүү бага хурлыг Литва Улсын Ерөнхийлөгч хатагтай Далиа Грибаускайте нээж, хуралд оролцож байгаа улс орнуудын төлөөлөгчдөд болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд бага хурлын эхний өдөр Монгол Улсын гадаад бодлого, ЕАБХАБ-тай амжилттай өргөжин буй харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулж, 2004 онд тус байгууллагын Азийн түнш (ажиглагч) орон болсноор амжилттай хамтарч ажиллаж ирсэн Монгол Улс одоо тус байгууллага болон түүний гишүүн улсуудтай хамтын ажиллагааныхаа төвшинг ахиулж оролцогчийн (гишүүний) төвшинд хүргэх сонирхолтой байгааг мэдэгдэв.

Тэрбээр ЕвроАзийн бүс нутагт аюулгүй байдлын нэгдмэл орон зайг тогтооход үйл ажиллагаагаа чиглүүлэн, аюулгүй байдлын асуудлыг цэрэг-улс төрийн, эдийн засаг- байгаль орчны ба хүний гэсэн гурван орчинд авч үзэж, нийтийн зөвшилцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг тус байгууллагад нэгдэн орох нь Монгол Улсын ашиг сонирхол, гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцэхийн дээр Монгол Улс тус байгууллагыг эрхэм зорилтдоо хүрэхэд нь газар зүйн байршлын давуу тал, нийгмийн гүн гүнзгий өөрчлөлт хийж байгаа туршлагаасаа хуваалцах замаар өөрийн хувь нэмрийг оруулах болно гэж цохон тэмдэглэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5531983/163/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
989 М.И.Глинкийн нэрэмжит уралдааны шилдэг 15 дуулаачийн хоёр нь Монголынх 2011-12-14 7698
988 “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫГ КИРИЛЭЭР ХӨРВҮҮЛЭН, ШУА-Д ЗАЛЛАА 2011-12-14 8419
987 48 жилийн дараа Инсбрукийн олимп руу 2011-12-08 7219
986 Монгол 157 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо 2011-12-08 7396
» Монгол Улс аюулгүй байдлын бүс нутгийн хамгийн том хуралд оролцож байна 2011-12-08 6742
984 ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ШАТАРЧДЫН ЗУРГАА НЬ МОНГОЛЫНХ 2011-12-07 7337
983 Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно 2011-12-07 6983
982 АН-ынхан “Цэнхэр хивсний ёслол” хийлээ 2011-12-07 7004
981 АНХНЫ ДОТООДЫН СУРГАГЧ БАГШ НАР ТӨРӨН ГАРЛАА 2011-12-06 7377
980 МАНАЙ 9 ТАМИРЧИН ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЭРХ АВААД БАЙНА 2011-12-06 7767
979 Монгол Улсын Ерөнхийлөгч Кувейтын Эмиртэй уулзав 2011-12-06 6863
978 ОН ГАРСААР 68071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-05 7439
977 Олимпийн аварга Чэжүгийн Дэлхийн цомд түрүүллээ 2011-12-05 6639
976 Машбатын хөвгүүд америкт "Mashbat Brothers Film"-ээ байгуулав 2011-12-05 6825
975 ДИПЛОМАТ АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БАГТААСАН МАРКНЫ АНХНЫХЫГ МУЗЕЙД ТАВИЛАА 2011-12-02 7541
974 Хонконгийн биржид IPO хийх 42 компанийн жагсаалтад Тавантолгой багтжээ 2011-12-02 7036
973 Монгол автобус удахгүй замд гарна [1] 2011-12-02 7279
972 Д.ЭРДЭНЭБИЛЭГ “SPORT ACCORD”-Д ОРОЛЦОНО 2011-12-01 7653
971 Монголчууд Лаост цагаан будаа тариална 2011-12-01 7104
970 Монгол бүсгүй “Miss international-2011”- ийн гуравдугаар байрт шалгарлаа 2011-12-01 7061
배너신청
자생병원

배너신청