Бичлэгийн тоо 3,329

Өнөөдрийн байдлаар буудлагын О.Гүндэгмаа, хөнгөн атлетикийн Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, байт харвааны Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, чөлөөт бөхийн О.Насанбурмаа, У.Чулуунбат, боксын У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар Лондонгийн олимпод оролцох эрхээ аваад байна.  Түүнчлэн Паралимпийн жүдо бөхийн Б.Ганбат, П.Болортуяа, А.Мөнхбат, Д.Ганбат, М.Очирхуяг, байт харвааны Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын Ц.Лхамсүрэн, хөнгөн атлеттикийн Г.Мөнхбат нар эрхээ авчээ.  Үндэсний шигшээ багийн тамирчид өвөл, зун, паралимпийн спортын 14 төрөлд насанд хүрэгчид, залуучуудын ангилалаар 142 тамирчин, 34 дасгалжуулагч  ирэх олимпод бэлтгэж байгаа тухай Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулав. 

Шигшээгийнхэн тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож, энэ оны 11 дүгээр сарын байдлаар 21 алт, 61 мөнгө, 86 хүрэл, нийт 198 медаль хүртээд байна.  Цаашид Эрдэнэт хот дахь Олимпийн баазын тохижилт, материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тамирчдын хоолны газрыг шинэчлэх, бокс, хүндийн өргөлтийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх нөхцлийг бүрдүүлэх, спортын хэрэглэл, материал худалдан авах асуудлыг шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.  Мөн “Олимп хөгжил” сангийн ажлыг эрчимжүүлэн хөрөнгө мөнгө хуримтлуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Сангийн Удирдах зөвлөлийн дарга, Шадар сайд М.Энхболд, орлогч дарга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгажээ. 

Манай улсын баг тамирчид 11 удаа зуны олимпод оролцон 3 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн. 2008 оны Бээжингийн XXIX олимп, Паралимпийн XIII наадмаас 3 алт, 2 мөнгөн медаль хүртэж 204 орноос 31 дүгээр байрт шалгарсан юм.  Ирэх олимпод медалийн буухиаг таслалгүй, амжилтаа бататгах нь манай гол зорилт болоод байна. 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5524034/6f2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
989 М.И.Глинкийн нэрэмжит уралдааны шилдэг 15 дуулаачийн хоёр нь Монголынх 2011-12-14 7698
988 “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫГ КИРИЛЭЭР ХӨРВҮҮЛЭН, ШУА-Д ЗАЛЛАА 2011-12-14 8419
987 48 жилийн дараа Инсбрукийн олимп руу 2011-12-08 7219
986 Монгол 157 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо 2011-12-08 7396
985 Монгол Улс аюулгүй байдлын бүс нутгийн хамгийн том хуралд оролцож байна 2011-12-08 6742
984 ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ШАТАРЧДЫН ЗУРГАА НЬ МОНГОЛЫНХ 2011-12-07 7337
983 Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно 2011-12-07 6983
982 АН-ынхан “Цэнхэр хивсний ёслол” хийлээ 2011-12-07 7004
981 АНХНЫ ДОТООДЫН СУРГАГЧ БАГШ НАР ТӨРӨН ГАРЛАА 2011-12-06 7377
» МАНАЙ 9 ТАМИРЧИН ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЭРХ АВААД БАЙНА 2011-12-06 7767
979 Монгол Улсын Ерөнхийлөгч Кувейтын Эмиртэй уулзав 2011-12-06 6863
978 ОН ГАРСААР 68071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-05 7439
977 Олимпийн аварга Чэжүгийн Дэлхийн цомд түрүүллээ 2011-12-05 6639
976 Машбатын хөвгүүд америкт "Mashbat Brothers Film"-ээ байгуулав 2011-12-05 6825
975 ДИПЛОМАТ АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БАГТААСАН МАРКНЫ АНХНЫХЫГ МУЗЕЙД ТАВИЛАА 2011-12-02 7541
974 Хонконгийн биржид IPO хийх 42 компанийн жагсаалтад Тавантолгой багтжээ 2011-12-02 7036
973 Монгол автобус удахгүй замд гарна [1] 2011-12-02 7279
972 Д.ЭРДЭНЭБИЛЭГ “SPORT ACCORD”-Д ОРОЛЦОНО 2011-12-01 7653
971 Монголчууд Лаост цагаан будаа тариална 2011-12-01 7104
970 Монгол бүсгүй “Miss international-2011”- ийн гуравдугаар байрт шалгарлаа 2011-12-01 7061
배너신청
자생병원

배너신청