Бичлэгийн тоо 3,329
Лаосын
Хөдөө аж ахуй, ойн яамны газрын дарга Бонкуанг тэргүүтэй төлөөлөгчид
манай улсад ирж, ХХААХҮ-ийн сайдтай уулзжээ. Манай улс Лаост газар
түрээслэн авч, тэндээ цагаан будаа тариалахаар ярилцаж буй. Энэ ажлыг
яаравчлах, цагаан будаа тарих газрыг тохиролцох хэрэгтэй байгааг
Т.Бадамжунай сайд энэ үеэр Лаосын төлөөлөгчдөд сануулав.
Үүнийг
зочид зөвшөөрснөөр 2012 оны нэгдүгээр сард ХХААХҮЯ-наас Лаос руу
мэргэжилтн үүдээ илгээн, уг асуудлыг эцэслэн шийдэхээр болсон байна.
Хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар 2009 онд санамж бичиг
байгуулсан юм.