Урсах цагийн уртад элэгдээн үгүй бидний хайр
Уярал хайрын ертөнцөд уйдаан үгүй мөнхийн хайр
Он жилүүдийн тоосонд дарагдаан үгүй гэгээн хайр
Олны дундаас биесээн олсон бидний ариухан хайр
Өглөө болгон сэтгэлд минь дэлбээлэх шинэхэн хайр
Өр зүрхэнд минь бялхах дуусашгүй хайр
Өндөр тэнгэрээс ч уудам тэнүүн хайр
Өнө мөнхийн хорвоод үхлээс бусдад үл ялагдах үнэнч хайр
Сар жилийг урагшлуулж энэ өдрийг нэхэн дурсана
Сэтгэлийн үгээ хэлэлцсэн мөч өчигдөрхөн юм шиг л тодхон
Сар шинийн гурваны билэгт тэр өдөр
Салж хагцашгүй бидний амьдарлын эхлэл байсан
Энэ өдөр бидний амьдралын тэмдэглэлт өдөр
Эрхэлж нялхран биедээ эрхлэх жаргалтай өдөр
Тэр өдрөөс хойш арван дөрвөн жил өнгөрсөн ч
Тэнхээгээрээ би хайртай гэдгээ эндээс хашгиръя
Бииииии чамдаааааа хааайртайайайайайайай
Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа