Харанхуй шөнийн дунд амрагийн дуу тодхон сонсогдоно...
Халамцан доргиж явахад андын дуу тодхон сонсогдоно...
Хайлан шаналаж явахад ээжийн минь дуу тодхон сонсогдоно...
Хожимдсон ухаарлын дунд өөрийн минь дуу тодхон сонсогдоно...


********************************************************

Гадаа гэргүй сэлгүүцэхэд ханьсах хүн нь цөөхөн байдаг...
Гашуун дарсанд хөлчүүрхэн байхад омог нь бардам байдаг...
Зуурдаар ирсэн учралын хугацаа нь богино байдаг...
Зүүдэлж сэрсэн шөнийн өнгө нь харанхуй байдаг...




********************************************************

Сайхан төрсөн чамайг хайрлаж явна гэдэг аз...
Салаа замтай орчлонд таарч учирсан нь аз...
Санан санан дурсан баясаж явах сайхан...
Саад бүхнийг даваад эргэж харах сайхан...


Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно