Бүрзгэр орчлонг бүлээсгэж
Бүүдгэр амьдралыг бүгээсгэж
Бүрэнхий бүхнийг гэгээсгэж
Бүсгүй хүн
Бурхны гараас
Бууж ирдэг юм
Бүүвэй аялсан
Эх хүний гар дээр ирдэг юм
Бүжин насаа үдээд
Эр чиний гар дээр очдог юм
Бүү гомдоогтун

ҮГ  ТАНь  МЭРГЭН  ҮЙЛ  ТАНь ЦЭВЭР  БАЙX  БОЛТУГАЙ