Заяа дагаж бид зам дээр таараагүй
Зүрх хөтөлж биднийг учруулсан...

Зөв бурууг таних насны эхэнд
Зүрхний гүнд ургасан таний нэртэй цэцэг
Тэр хайр байсан...

Оргилуун хүсэл, омголон зүрхтэй миний
Хайрын цоожийг та нээсэн
Хэний ч мэдэхгүй тэр түлхүүрийг
Хайраараа та бүтээж чадсан

Хувирамтгай ааштай миний сэтгэлийг
Гайхамшигт түлхүүрээр та нээн
Хэн ч мэдэхгүй мөрөөдлийн цэцэрлэгийг
Өөрийнхөө нэртэй цэцэгсээр бүтээсэн...