Зөрүүд эр минь хайраа эрээд
Зөгнөлийн орноор тэнүүчилж явна уу
Зүүдний дагинас чамайг дагаад
Зөгий шиг ээрэн нисэлдэж байна уу
Эрлээ алслах чиний дэргэд
Энхэр охин өссөөр л байна
эцэж ядарсан хөлийн чинь өлмийд
эрээн цэцэг ургасаар л байна
Мөрч эр минь хайраа эрээд
Мөрөөдлийн орноор зугаалж явна уу
Гэрлэн дагинас чамайг дагаад
Гэрээ мартан нисэлдэж байна  уу
Алсад тэнүүчилэх чиний эзгүйд
Анхил бүсгүй уйдсаар л байна
Амрахаа мартсан хөлийн чинь өлмийд
алаг цэцэг ургасаар л байна
Тэнүүлч эр минь хайраа эрээд
Тэнгисийн усанд шумбаж явна уу
Усан дагинас чамайг дагаад
Учрал дуудан инээлдэж байна уу
Харахгүй тэнүүчилэх чамайг хүлээн
Хайран бүсгүй өтлөсөөр л байна
Хаачихаа мэдэхгүй хөлийн чинь дор
Хайтан цэцэг хагдарсаар л байна

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар