Уйлж байсаан би уйлж байсан
Ээжээсээ төрөөд уйлж байсан
Энэ дэлхийд уйлж ирсэн юмаа би
Эхийн ангир уургийг амлан амтланхан өсөхдөө
Ээжээ дуудаж мөөмөө дуудаж уйлдаг байсаан би
Хорвоод анх хоёр хел дээрээ тэнцэн алхахдаа
Хойшоо саван уначихаад уйлдаг байсан
Хорхойтож тоглосон тоглоомыг нь авахаар
Хоолой мэдэн уйлдаг байсан, тиймээ би уйлдаг байсан
Айлын хvvхэдтэй ана мана тоглочихоод
Аргагvй хожигдож шоглочихоод
Аавд нь загнуулаж уйлдаг байсан
Хожим нь харин томоо болчихоод
Хор шарандаа уйлдаг болсон гэхдээ зvрхэндээ
Учраа олохгvй бужигнаж байгаа Монголоо vзээд уйлж байна зvрх минь
Унаган төрхөө алдаж байгаа нутгаа хараад уйлж байна зvрх минь
Ухаж төнхсөн газар шороогоо өмөөрч уйлж байна зvрх минь
Уул тал  хангай говио хамгаалж уйлж байна зvрх минь
Суудлын төлөө тэмцэлдэж байгаа дарга нэртнүүдийг хараад ичиж  уйлж байна зvрх минь
Сувдаг сэтгэлээр сарвайж байгаа гарнуудыг хараад хилэгнэж уйлж байна зvрх минь
Эрдэнэт овоо, Шивээ овоо, Оюу толгой, Таван толгой, Налайх,Шарын гол бvгд намайг дагаад уйлж байна
Эрдэнэ нуугдсан миний Монголын минь хөрс шороо надтай хамт гомдон уйлж байна.
profile

Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай


Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!