Сэтгэл гэдэг үүрдийнх... 
Сэргэг бага наснаас... 
Сүүмийх амьдралын туршид... 
Сөхрөх өтөл нас хүртэл... 
Сэтгэл гэдэг үүрдийнх... 

Хайр гэдэг хэсэгхэн зуурынх... 
Харалган хүүхэд насанд хэсэгхэн... 
Хайран залуу насанд хэсэгхэн... 
Хэдэр зөнөг насанд хэсэгхэн... 
Хайр гэдэг хэсэгхэн зуурынх... 

Зовлон жаргалын цагт сэтгэл гэдэг хайраас хүчтэй... 
Бүхэл амьдралын туршид сэтгэл гэдэг хайраас хүчтэй... 
Зовох цагтаа хүн сэтгэлээрээ хүчтэй байдаг... 
Хайр нь хүнд хань болдоггүй зовлонг нь хуваалцдаггүй... 
Зовлон жаргалын цагт сэтгэл гэдэг хайраас хүчтэй... 

Хүний амьдралд сэтгэл гэдэг бүхнээс хүчтэй... 
Бүрхэг тэнгэр цэлмэтэл... 
Билгийн нүд сохортол... 
Бүлээн амьсгал татартал... 
Хүний амьдралд сэтгэл гэдэг бүхнээс хүчтэй... 

Сэтгэл гэдэг үүрдийнх... 
Хайр гэдэг хэсэгхэн зуурынх... 
Зовлон жаргалын цагт сэтгэл гэдэг хайраас хүчтэй... 
Хүний амьдралд сэтгэл гэдэг бүхнээс хүчтэй...

Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно