дуулимхан шөнөөр унтаж би чадахгүй нь
Дуу хуураар бүйвэйлүүлээд ч нэмэргүй нь
Аясын салхи дээлийн энгэр тэмтчин
Арван тавны сар цонхоор гэрэлтэнэ
Алхам газрын зайтай залуу хос үнсэлцэнэ
Алгуурхан энд би санаа алдана
profile

Хатуу ч гэсэн эх орон чинь чамд зөөлөн
Харц шиг амьдарч ядуу байлаа ч эх орон чинь чамд зөөлөн
Хагацал үзэж зовлон амслаа ч эх орон чинь чамд зөөлөн
Хальж одоод хэвлийд нь нойрсоход ч эх орон чинь чамд зөөлөн...

        ^^            .........               ^^              .....                 ^^