Бүдрэхвий гэж тосож зогссон
Ижийн төөнөх энэрэл санагдана.
Бүүвэйн дуу нь чихэнд
Ихэр татахад сосогдном...

Аягалсан цайны амт нь
Энэхэн бодолд амтагдана.
Андуу хэлээгүй сургаалтан
Ижийн дуу
Илбэх мэт дуулднам...



Өглөгч бурханы шангаар
Цэцгийн дэлбээн дээр эрхэлхэд
Өлгийдөж тоссон ижийн
Цэцэн бэлэг үгүйлэгднэм...

Танил үнэрт умбан жаргасан
Алаг солонго нь би.
Тас харанхуйг тэмтчин явах
Амин салаа нь би.

Ижийн бүүвэй
Ихэр татахад сонсогдном.
Андуу хэлээгүй сургааль
Илбэх мэт дуулднам.
Цэцгийн дэлбээнд эрхлэвч
Цэцэн бэлэг үгүйлэгднэм.

Тас харанхуйг тэмтчин явах
Таниасаа тасарсан шаргал навч
Амин салаа нь би...
Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно