1
Атаа жөтөө жад мэт хурцлагдсан
Энэ сонин хорвоод
Алдар нэр тэнгэр тулан мөөг мэт олширсон
Энэ сонин хорвоод
Гишгэсэн газрын шавар биед наалдах
Энэ сонин хорвоод
Гадаа гарахад хүн хүнээ хэмлэж дуусах
Энэ сонин хорвоод
Хачин сайхан амьдарч байна



2
Ижийдээ үнсүүлэхэд сүү үнэртэх
Энэ сайхан орчлонд
Ингэ буйлахад зэл ганцаарддаг
Энэ сайхан орчлонд
Ирвэсийн арьс нөмөрч
Шувуудын үхлийг дэрлээд
Инээж сууч чинь таатай байна уу?
3
Алдар хүнд
Жаргал зовлон
Баяр гуниг аль аль минь тэнцүү
Харин чиний нүгэл буян хоёрын
Аль давамгайлсан бэ?
Авсан бүхэн чинь хууль бус бол
Бурханы элч мөрлөн
Буудах байгаа чамаар сонгоно

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог