Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээд амжилтаас чангаадаг.
Ямар нэгэн албан газар болоод анги хамт олонд заримдаа үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг хүн байдаг шүү дээ. Арай тэдний нэг нь та биш биз.Ийм хүн өөрийн бодолдоо эзэн болж байна гэж боддог боловч үнэн хэрэгтээ өөрийнхөө болоод өрөөлийн амжилтаас үргэлж зуурч байдаг. Энэ нь тэдний мунхаг зангийн нэг илрэл болдог ажээ. Энэ тухай Адайр хүн хувийн хүслээ эрж хайдаг ба Хамаг саруул ухааны эсрэг тэрслэнэ.гэсэн байдаг.
Олныхоо дунд од мэт гялалзаж, бусдын дунд бурхан мэт хүндлэгдэж яваарайБид энэ үгийг радио телевизүүдээс олонтоо сонссон. Харин бид энэ ерөөл шигээ амьдарч чаддаг болов уу? Та бидний дунд архи тамхи хэрэглэдэг, хэрүүл шуугиан тарьдаг, худал хэлж хулгай хүртэл хийдэг хүмүүс бий. Харин эдгээр хүмүүсийг харсаар байж Би л ийм биш бол бусад ямар байх нь надад хамаагүй гэх хүмүүс ч байдаг. Тэгвэл эртний нэгэн сударт Хүмүүс дэнлүү асаагаад савны дор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ гэсэн байдаг . Бусдад гэрэл болж явах нь тэдний хүндлэлийг хүлээж, талархлыг нь сонсон тэнгэрт ерөөгдөх буюу.