File:Mongolian COA.png
Эрхэм хүндэт элчин сайд таньд энэ өдрийн амар амгаланг айлтган асуух зүйл байгаагаа уламжлая.
Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа халуун цэг болсон (хэвлэл мэдээллээс авсан ойлголт) Зүүн хойд Азийн нутаг дэвсгэрт багтах Солонгосын хойг дээрх байдлын талаар Монгол улсын албан ёсны байр суурийг БНСУ-д байгаа монголчууд болон тэдний ар гэрийхэн, найз нөхөд нийт монголчуудад ойлгогдохоор дэлгэрэнгүй тайлбар гаргаж өгөхийг хүсье.
  БНСУ-д байгаа монгол улсын иргэд онц байдлын хэдий үед хэрхэн биеээ авч явах
  БНСУ-н аль хэвлэл мэдээлэл болон радио,тв-н зааврыг дагах
  БНАСУ-н цөмийн туршилт хийж буй газарт ойрхон ажилж амьдарч буй иргэдэд хордлогын аюул бий эсэх
  БНСУ-н онц байдлын (дайн, мөргөлдөөний үе ) үед дагах журам гэж байдаг бол олон нийтэд танилцуулж долоо хоногт нэг удаа мэдээлэл хийж өгч байна уу?
  Та цаг зав гарган боломжтой гэж үзвэл энэ сайт болон олон нийтийн хэвлэл мэдээллээр хариу өгнө үү?

Жич: та үнэхээр зав чөлөөгүй уулзалт хэлэлцээр хийж Монгол улсын төрийн ажил болон 2,7 сая ард түмний өмнө хүлээсэн үүрэгт ажилдаа түүртээд дөнгөж 30 000 (гучхан мянган) хүний талаар бодох боломжгүй байгаа гэдэгт итгэж байна. Тиймээс та ядаж хэвлэл мэдээлэл хариуцсан хэн нэгнээрээ ч юм уу консулын албандаа Солонгосын хойгийн өнөөдрийн байдал болон үүсэж болох нөхцөл байдалд монгол хүн хэрхэн хандах вэ? гэдгийг мэдээлж өгнө үү? гээд хэлээд өгөхийг хүсье.

 

Энэ хүсэлтийг бичээд бүтэн долоо хонолоо. Өнөөдөр баасан гараг, энэ байдлаараа  хагас бүтэн сайн гээд Монгол улсын төрийн төлөөлөл болсон элчин сайд болон элчин сайдын яамнаас визтэй визгүй хэдэн хүндээ ганц ч үг ган хийхгүй нь ээ.
     Ийм зүйл болсон нь харамсалтай үүнийг магадлая, та бүхэн амар амгалан ажлаа хийцгээ гээд ядах наа хэлчихвэл сүх далайтал (үхэр) монгол амар байхгүй юу?
Арай экс ерөнхийлөгч Энхбаярын хүн гээд Ардчилсан ерөнхийлөгч маань хусна гээд айлгаад бүр нэг ажил хийх сонирхолыг нь "чад" хийчихсэн биш байгаа даа.
"Ардчилал бол хэн нэг нь эрх мэдэл авахдаа биш тэр эрх мэдлийг ард түмэнд эдлүүлэхдээ байдгийг дахин сануулахад илүүдэхгүй нөхцөл байдал Монголд байсаар байна. Монголын төр хуулиар булаасан эрх мэдлийг хуулиар буцааж олон нийтэд өгөх цаг болсон. Иргэдийн өөрсдөө шийдэж болох, ялангуяа орон нутагт, бизнесийн болон мэргэжлийн олон нийтийн байгууллагад байх ёстой ажил үйлчилгээ, эрх мэдлийг шилжүүлэх цаг нь болсон гэж хэлэхэд одоо оройтохоор болчихоод байна" гэж шинэ ерөнхийлөгч маань тангараг өргөх үедээ төрийн түшээд нарт хандаж ард түмний өмнө ил хэлсэн үг. Их хурал, засгийн газар нь ч дүүр ч ерөнхийлөгчин мэдлийн биш юм гэхэд элчин сайдууд бол шууд ( ерөнхийлөгч) тэдний хүмүүс гэж ойлгоод байдаг юм ш дээ би.
БНСУ-н нийслэл Сөүл хотын төвд байдаг монгол улсын газар нутгаас монголын ард түмний бүх нийтээр сонгосон ерөнхийлөгчийн итгэмжлэлт төлөөлөгч элчинд сайд Д.Гэрэл гэдэг дипломатч монгол улсын иргэн хүнээр ахлуулсан монгол төрийн түшээдийн бөөгнөрөлөөс ганц үг унагаж авах гээд л энэ бүгдийг би бичээд байгаа юм шүү. Уг нь их том нэр шүү яам гэдэг *Монгол Улсын Элчин Сайдын Яам*
Элбэгээ ерөнхийлөгч нь таалагддаггүй юм аа гэхэд төрийн нөгөө тасралтгүй залгамж нь хаа нь байх болж байна.
 Гадаад Явдлын Яамны сайд асан Ц.Гомбосүрэн гуай манай дипломатчид л Чингис хааны үеээс одоог хүртэл өөрийн бодлогоо хар хайрцагны хэмжээн хадгалж яваа гэж хэлж байсан санаанд буух юм.
Хүн чанар муу болж ээ. Эрхэм элчин сайд болон элчин сайдын яамны байшинд ажил үүрэг гүйцэтгэгч нараа. Та нарын найз нөхөд үр хүүхэд, тэдний найз нөхөд гээд БНСУ-д багаар бодоход 200 хүн бий байх шүү.
   Монголчуудын клуб нэртэй ийм  нэг сайт дээр ийм юм бичээд байна, хэрэв албан ёсоор хариу өгөх нь дипломат ёсны ийм  ийм зүйлийг зөрчдөг учир өөр хэлбэрээр хариу өгөх боломж байна шүү дээ.
Нээрээ л дайн болвол цөмийх л болох учир ямар ч найдваргүй болоод хүн ардын сэтгэл үймүүлнэ гээд байна уу? Гэтэл дөнгөж саяхан БНСУ, АНУ-н ерөнхийлөгч нарын уулзалтан дээр Обама БНАСАУ-г цөмийн зэвсэгтэй улс гэхгүй гээд хэлчих юм. Обама нөгөө ялаа алдаг шигээ БНАСАУ-г хошгируулж байгаад чад хийх гээд байна уу? бүү мэд.
Солонгосын хойгын  өнөөгийн байдлын талаар л монгол улсын бодлого болон Солонгосын хойг дээр аж төрөн байгаа монгол улсын иргэдэд хандаад мэдээ, мэдээлэл өгөөд байвал гэж бодсон юм. Энэ бол та бүхний хийх ажил чинь үүрэг чинь гэж би бодоод байгаа.

*Энэ үүргээ биелүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн сэтгэлээр хичээн зүтгэцгээе.*
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Миний Монгол Мөнх хөх тэнгэр лугаа оршиг.

Munkh.D