Бичлэгийн тоо 2,391
Өнгө нь хүнд баяр баясгалан, нам гүм, уужуу тайван, дулаан, уйтгар гунигтай, бүгчим давчуу, жихүүн хүйтэн сэтгэлийг төрүүлдэг. Бүх өнгийш сэтгэхүйд нөлөөлж байгаагаар нь идэвхитэй ба идэвхигүй гэж ангилдаг байна.

Улбар, улбар шар, улаан өнгийг идэвхитэй, хөх, нил ягаан өнгийг идэвхигүй өнгөнд оруулдаг.

- Улаан өнгө нь бадрангуй дайчин өнгө. Монголчууд улаан өнгийг эрхэмлэн билэгдэж улаан залаатай Монгол түмэн гэж өөрсдийгөө нэрийддэг билээ.Улаан өнгийг маш эрэмгий, бадрангуй, сүрлэг зүйлийг билэгддэг  хэмээн өргөнөөр хэрэглэдэг. Улаан нь нүдээр дамжуулан хүний бие организмд сэрэл мэдрэмжийг өдөөснөөр бие организмын үйл ажиллагааг эрчимжүүлж, зүрхний цохилтыг түргэсгэн, цусны даралтыг нэмэгдүүлж, сэтгэл хөдөлгөн, хөдөлмөрийн чадварыг түргэн зуур нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

- Улбар шар, шар өнгийг алт эрдэний өнгө гэдэг. Энэ өнгө нь дулаан бүлээн сэтгэлийг хүнд төрүүлж, сэтгэл санааг оргилуун, итгэлтэй, хөнгөн болгодог. Мөн түүнчлэн улбар шар өнгө нь хүний сэрэл мэдрэмжийг өдөөж нэгэн хэвийн нозооронги байдлаас гаргаж өгдөг. Харин шар өнгө бол хөгжилтэй, дулаан өнгө бөгөөд хүний сэтгэхүйд аятай нөлөөллийг бий болгодог учраас ажлаа өндөр хурдацтай, үр бүтээлтэй гүйцэлдүүлэхийг эрмэлзэж байгаа ямар ч нөхцөлд хэрэглэж болдог.

- Ногоон өнгө нь гам тайван байдлыг илтгэж хүний сэтгэл санааг тайван болгодог. Энэ өнгө нь харааны эрхтэнг бага цуцаах учир нүдний дотоод даралт ихтэй хүмүүс болон нүд нь гялбамтгай хүмүүс ногоон шил зүүвэл тохиромжтой.

- Хөх өнгийг хөх тэнгэрийн өнгө, хөх Монгол улс хүндлэн билэгдэж байдаг юм. Хөх өнгө нь гэрлийг 40 хувь хүртэл ойлгодог.Хөнгөн шингэн сэтгэгдлийг төрүүлж байдаг байна.

- Цагаан өнгийг Монголчууд ариун өнгө хэмээн билэгддэг. Цагаан өнгө нь гэрлийг 80 хувь ойлгодог юм байна. Цайвар цагаан хүйтэн өнгөнүүд нь хөнгөн шингэн, шинэ соргог сэтгэгдлийг төрүүлж байдаг байна.

- Хар өнгө нь хүнд уйтгартай хүнд сэтгэгдлийг төрүүлдэг учир идэвхтэй ажлын орчинд тохиромжгүй байдаг.

 

Хэрэв та албан байгуулагынхаа дотор заслыг хийх гэж байгаа бол дараах зөвлөгөөг  бас таньд  зориулж байна.

 Өнгө бол оффист орчны өөрчлөлтийг бий болгогч гол элемент юм. Гэхдээ оффисын өнгөний нийлэмжийг бүрдүүлэхдээ анхаарах гол зүйл бол өнгө бол хүний сэтгэл зүй, ажиллах эрч хүчинд маш их нөлөөг үзүүлдэг хүчин зүйл гэдгийг санаж байх хэрэгтэй. Оффисын дизайн, тэр дундаа өнгөний нийлэмжийг сонгох үед өнгөний хослол, нийлэмж сайтай орчныг бүрдүүлэх нь тухайн орчинд ажиллаж байгаа хүнд өөртөө итгэлтэй байдлыг бий болгож байдгийг анхаарах нь зүйтэй.

Хэт олон өнгөний нийлэмж нь хүнд эрч хүчийг өгөхөөсөө илүү анхаарал сарниулж, самууруулах нөлөөг үзүүлэх нь байдаг. Оффисын хэт олон өнгөнүүд нь бүтээмжийг бууруулахад хүргэдэг бөгөөд эцсийн эцэст ажлын орчны дизайн болон өнгөний зохицолдоо нь тухайн оффист ажиллаж байгаа хүнд ажлын бүтээмж, эрч хүчийг өгч байх хэрэгтэй.

Өнгөний зөв зохицлыг бий болгож чадвал энэ нь урам зоригтой, эрч хүчтэй, сэтгэл сэргээсэн уур амьсгалыг бүрдүүлж өгдөг. Ер  нь өнгө гэдэг бол мэдээлэл, сэтгэл хөдлөл, үггүй харилцааны гол элемент юм. Ажлын байрны өнгөний нийлэмжийг хэрхэн бүрдүүлэх нь танай хамт олны ажлын бүтээмж, уур амьсгалд эерэг, эсвэл сөрөг нөлөөг шууд үзүүлж байдаг

Гэтэл зарим байгууллагуудад ажлын байр, оффисыг буруу өнгөний сонголттойгоор тохижуулснаас болж тухайн өнгөний сэтгэхүйд нөлөөлөх нөлөөллийн улмаас тухайн орчинд ажиллаж байгаа хүн хөдөлмөрийн бүтээмж муудах, тэр байтугай эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч учирдаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд дэлхийн тэргүүлэх тавилга үйлдвэрлэгчдийн өөрийн үйлчлүүлэгчдэд санал болгож байгаа үндсэн өнгөнүүдийг танд танилцуулъя. 

 Цагаан өнгө – Бүх өнгөний нэгдэл

Энэ өнгө нь орчныг гэгээлэг болгохоос гадна сэргээх нөлөөг үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд бүхий л үйлдвэрлэлийн салбаруудад цагаан өнгийг түлхүү хэрэглэх хандлага улам нэмэгдэж байна. Тэр дундаа оффисын өнгөний нийлэмжийг бүрдүүлэхдээ цагаан өнгийг эрхэмлэх хандлага улам нэмэгдсээр байна. Цагаан өнгө нь бүх өнгөний нэгдэл бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөөллийг хүнд үзүүлдэггүй байна. Цагаан өнгө бол төгс өнгө бөгөөд сайн ялгарлыг бий болгож, идэвхтэй орчинг бүрдүүлж өгдөг. Тийм ч учраас энэ өнгө нь ихэнх тохиолдолд үндсэн хийгээд ялгаруулагч өнгөний үүргийг сайн гүйцэтгэж байдаг. Цагаан өнгөний орчин нь хүний нүдэнд тухайн өрөөг, эсвэл тухайн объектыг цэвэр хэлбэрээр нь харахад тусалдаг. Цагаан суурин дээр хар хүрээ ч юм уу, тодотголыг хийж өгөх үед цагаан, хар өнгөний хослол нь оффист сэргээх нөлөөтэй орчинг бий болгож өгдөг.

Саарал өнгө – төгс суурь өнгө

Хар өнгө хэт их ялгарлыг, цагаан өнгө хэт их гялбааг бий болгох үед саарал өнгө нь энэ хоёрын төгс нэгдлийг бий болгодог байна. Саарал өнгө өөрийн гэсэн өвөрмөц мөн чанар багатай боловч сөрөг уур амьсгалыг бий болгодоггүйгээрээ онцлог. Саарал өнгө нь төгс суурь өнгө бөгөөд энэ нь эргэн тойрныхоо эд зүйлсэд төгс орчныг бүрдүүлж өгдөг. Саарал өнгө нь архитектур, интерьер дизайн, хувцас загвар хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд маш өргөн хэрэглэгддэг өнгө юм. Саарал өнгө нь маш дэгжин өнгө бөгөөд ялангуяа мөнгөлөг, хөнгөн цагаан гадаргуунуудад маш сайн нэгдлийг бий болгодог суурь өнгө юм. Цайвар саарал өнгө нь ажлын ширээний тавцанд төгс зохицдог байна. Энэ нь цав цагаан өнгө шиг хүчтэй анхаарал татахуйц гэгээлэг тусдаггүй ч ажлын байранд тодорхой хэмжээгээр гэрэл гэгээг нэмж өгч байдаг. Сүүлийн үед энэхүү саарал өнгө нь интерьер дизайны бүхий л хэмжээсүүдэд нийтлэг хэрэглэгддэг гол өнгөнүүдийн нэг болж байна.

Харин бусад өнгөнүүдийн тухайд, тухайлбал модны ширхэгийн зураглалыг ил харагдуулсан хийцтэй тавилга бол бүх үеийн туршид сонгодог загварт тооцогдсоор ирсэн бөгөөд өнгөний хүний сэтгэхүйд нөлөөлөх нөлөөлөлд нийцүүлэн модны төрөл, түүнд өгөх өнгөний тусгалыг шийдэж өгдөг. Гэтэл хөх, нил ягаан мэтийн идэвхгүй өнгөнүүд нь уйтгар гунигтай сэтгэгдэл төрүүлдэг учир идэвхтэй ажлын орчинд тохиромжгүй байдаг.


 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1828584/dba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1041 Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло mgldevochka 2009-06-20 1386
1040 СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4] mgldevochka 2009-06-20 1916
1039 Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1] mgldevochka 2009-06-20 1535
1038 Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая mgldevochka 2009-06-20 1241
1037 МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4] mgldevochka 2009-06-20 1874
1036 86400 NEW Munkh-munkh 2009-06-20 1371
1035 armi's china hairtaaa 2009-06-19 1509
1034 Хэл хатирахуй [1] mgldevochka 2009-06-19 1443
1033 АРД ч ЛАЛ. . . Munkh-munkh 2009-06-19 1591
1032 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ mgldevochka 2009-06-19 2148
1031 ИХ НҮҮДЛИЙН АВТОР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО [3] Munkh-munkh 2009-06-19 2196
1030 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ танаа [7] Munkh-munkh 2009-06-19 2825
1029 BAABAR:NAIDWARGUI ORON hairtaaa 2009-06-19 1340
1028 Хужаагийн нохойн махан хоолны бэлтгэл ажил mgldevochka 2009-06-18 1412
1027 Хийсвэр амьдрал Гэж юу вэ? mgldevochka 2009-06-18 1541
1026 Хөлний хэлбэрээр нь тодорхойлох? mgldevochka 2009-06-18 3928
1025 Чи яаж унтдаг вэ…, түүгээр чинь чиний зан чанар тодорхойлогдоно mgldevochka 2009-06-18 1563
1024 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох mgldevochka 2009-06-18 1712
1023 Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv! mgldevochka 2009-06-18 1973
1022 Та ямар сард төрсөн бэ? mgldevochka 2009-06-18 1577
1021 Сонирхолтой зүйр цэцэн үгс mgldevochka 2009-06-18 2818
1020 Та үүнийг мэдэх үү? mgldevochka 2009-06-18 943
1019 Сайн гэр бүл mgldevochka 2009-06-18 1234
» Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг mgldevochka 2009-06-18 2041
1017 Хайрла, дурла "сексд" Маралгоо 2009-06-18 1171
1016 Харанга”-ын Лхагваа наранд гарлаа Маралгоо 2009-06-18 938
1015 margaash yurunhiilugch tangarag urgunu sarmisxan... 2009-06-18 1019
1014 Мобикомын сvлжээ тасарч хэрэглэгчдээ бухимдуулж байна!!! MUZZ 2009-06-18 1047
1013 Галзуу үхэр 11 хүнийг хазжээ MUZZ 2009-06-17 1111
1012 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [1] Munkh-munkh 2009-06-17 1497
1011 Амиа хорловол яах вэ? [2] mgldevochka 2009-06-17 3608
1010 Ухаантай болох шилдэг 10 арга mgldevochka 2009-06-17 1615
1009 АНГАСАН ТАЛ, АВРАЛ ЭРСЭН БАЙГАЛЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ МӨН ҮҮ? [1] 이태&#46 2009-06-17 2813
1008 B.Obama in the TV Munkh-munkh 2009-06-17 1047
1007 Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг [1] mgldevochka 2009-06-17 1226
1006 Өөртөө л итгээрэй!!! mgldevochka 2009-06-17 1169
1005 Харуулд зогссон хаан [1] mgldevochka 2009-06-17 1072
1004 Хүний сайн муу [1] mgldevochka 2009-06-17 1444
1003 АЯЛАЛД УРъЖ БАЙНА. daruuhan01 2009-06-17 5110
1002 Цаг хугацааг чи хожих болно mgldevochka 2009-06-17 823
1001 Барилга-Муу мэдээ: Барилгын салбарт зураг тєсєл,угсралтын ажил буруу хийгдэж байна Маралгоо 2009-06-17 1173
1000 Барилга-Муу мэдээ: Хадгаламж зээлийн хоршоодынхоос ч олон хохирогчийг барилгын салбар "тєрvvлж" магадгvй Маралгоо 2009-06-17 1037
999 Эмэгтэйчүүд хэнийг хүсдэг гээч Маралгоо 2009-06-17 1254
998 helj tuslaach [1] Oddiinzug 2009-06-16 1064
997 Хуримын бөгжний бодит түүх Маралгоо 2009-06-16 1184
배너신청
자생병원

배너신청