Хэрэг удавч ялзрахгүй
Хэрээ өтлөвч бууралтахгүй
Итгэлийг олоход үнэн хэрэгтэй
Эндүүг халахад шударга хэрэгтэй
Хийгээгүй байж хөөрөх муу
Хийсэн гэж бардамнах муу
Хурц хутга гарт халтай
Худал үг өөрт халтай
Тэнэг ноён олны дайсан
Тэнтгэр лам идээний дайсан
Баяжихад ах дүү, үгүйрэхэд өст дайсан
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил
Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил
Зовохгүйгээр хүн болохгүй
Турахгүйгээр мал болохгүй
Хэл хэдий хурц боловч завжаа цоолж чадахгүй
Нүд хэдий гэгээн боловч духаа олж үзэхгүй
Хүсэл байвал цөхрөхгүй
Хүчин байвал сөхрөхгүй
Хүү олдоно, дүү олдохгүй
Толь шиг царайнаас тунгалаг сэтгэл дээр
Уйтгараар дүүрсэн ордноос
Жаргалаар дүүрсэн овоохой дээр
Хад байгаад хагарсанд орвол хамаг мөнх байсан нь дээр
Ханилж байгаад салсанд орвол хараа ч үгүй явсан нь дээр