Төв аймагт галзуурсан үхэр хүн хазжээ. Тус аймгийн Заамар суманд галзуурсан гурван үхэр 11 хүнийг хазсан байна. Одоогоор галзуу үхэрт хазуулсан 11 хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа аж. Сүүлийн үед Байгалийн голомтод халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвд галзуурсан малд хазуулсан гэх дуудлага их ирэх болсон гэнэ.