Бичлэгийн тоо 2,391

BAABAR:NAIDWARGUI ORON

Уншсан 1340 vote 0 2009.06.19 02:46:17
Баабар: Найдваргvй орон

Монголын нийслэл Улаанбаатараас хойшоо 200 км-т 40 орчим тонн нєєцтэй Бороо хэмээх алтны орд бий. ХХ зууны эхээр Францын болон Америкийн компани энд алт ухаж байжээ.
<SCRIPT type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/expansion_embed.js"></SCRIPT> <SCRIPT src="http://googleads.g.doubleclick.net/pagead/test_domain.js"></SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/render_ads.js"></SCRIPT> <SCRIPT>window.google_render_ad();</SCRIPT>
Сvvлд коммунизмын vед зvvн германчууд нэлээд олон жил ажилласан юм. Гэвч уулын хvнд нєхцєлтэй, дэд бvтэц vгvй, газрын мухарт байдаг энэ газар технологийн болон санхvvгийн бэрхшээлээс болоод єнгєн ашиглалт л хийж байжээ. 1998 онд Австралийн нэгэн компани ашиглах эрхийг нь авсан боловч зvрхшээгээд Канадын Сентерра гоулд компанид шилжvvлсэн байна. Алтны vнэ 220 доллар болтлоо унасан тэр vед хєрєнгє оруулалт ашиггvй байсан тул Засгийн газартай нь ярьж алтны онцгой татварыг нь vгvй болгосны эцэст ашиглалт эхэлжээ.

Одоо уг компанид ажиллаж байгаа ажилчид ажил хаян улмаар єлсгєлєн заралсан байна. Шаардлага нь их хачирхалтай. Дундаж цалин нь 250 орчим доллар байдаг энэ ядуу орны иргэдээс уг уурхайн ажилчид дундачаар 4-5 дахин илvv цалинтай байдаг. Гэвч монгол хvний хєдєлмєрийг хямд шулж байна, нєгєєтэйгvvр энэ баялаг бол Канадын биш Монголын баялаг гэх vндэслэлээр нєхєн тєлбєр шаардаж байгаа аж. Тэд 10 сая доллар нэхэж байна. Сентерра гоулд айсандаа энэ оронд мєрдєгддєг хєдєлмєрийн хуульд зааснаас гурав дахин их мєнгє буюу 1.6 сая доллар єгєхєд бэлэн гэжээ. Ажилчид vvнийг чамалсан тєдийгvй шаардлага нь илvv улс тєрийн шинжтэй болж Канадчуудыг эх орноосоо нэгмєсєн хєєж байна. Тэд гадаадын шунахай капиталистууд улс орныг нь мєлжиж алтыг нь vнэгvй зєєж дуусаж байна гэж энэхvv улс тєржсєн шаардлагаа тайлбарлаж байгаа юм. Vнэндээ Сентэрра гоулд энэ оронд vйлчилж байгаа хуулийн дагуу ил тод тохиролцоо гэрээгээр ажиллаж байгаа ба єнгєрсєн 6 жилд нийттээ 800 орчим сая долларын эргэлт хийсний тэн хагас нь янз бvрийн татварын хэлбэрээр Монголд ноогджээ. Энэ уурхай татвар тєлєлтєєр оросуудтай хамтарсан зэсийн уурхай Эрдэнэтийн дараа хоёрдугаарт ордог.

Асуудал нарийндаа ажилчдад байгаа биш аж. Сентерра гоулд нэгэнт авчирч босгосон техникээ ашиглан Гачуурт хэмээх газар дараагийн хєрєнгє оруулалт хийхээр Засгийн газартай тохирсон аж. Авилгаар дэлхийд тэргvvлж байгаа энэ орны улс тєрийн тодорхой бvлэглэл уурхайчдаар Канадчуудыг хєєлгєєд нэгэнт хайгуул судлагаа нь хийгдсэн Гачууртын ордыг булааж авах гэж байгаа аж. Хєрєнгє оруулагчийн эрх ашгийг хамгаалах гэрээгээр хvлээсэн vvрэгтэй Монголын засгийн газар ажилчдыг чимээгvй дэмжиж, харин хээл хахуульд идэгдсэн мэдээллийн хэрэгслэлvvд эх оронч уриа лоозонгоор дуу шуутай уралдан дэмжинэ. Зарим эх сурвалжаас vзвэл ажилчдыг хатгаж санхvvжvvлж байгаа бас нэг эх vvсвэр нь энэ оронд алтны уурхай ажиллуулж байгаад татварын маргаанаас болж баривчлагдах дээрээ тулж зугтаж гарсан оросын бизнесмэн нэгэн аж. Тэрээр мєн л Монголын засгийн газартай тохирч хууль ёсоор ажиллаж байтал “гэнэтийн ашгийн татвар” гэдгийг монголчууд гэнэт бодож олоод ашгийнхаа 68 хувийг хураалгахыг шаарджээ. Орос бизнесмэн одоо Монголын засгийн газрыг олон улсын шvvхэд єгч тэрбум гаруй доллар нэхэмжилж байгаа.

Гэвч ажил хаясан уурхайчдын араас дэмжих хамгийн том хvчин зvйл нь хєрш хоёр орных нь геополитик юм. Сvvлийн 400 жил Орос, Хятадын хооронд буферийн vvрэг гvйцэтгэж энэ хоёр аврага гvрний нєхєрлєл, дайсагналцалаас хамааран аль нэгнийх нь протектрат эсвэл вассал, сателит болж ирсэн ердєє 2.6 сая хvнтэй энэ хоцрогдсон орон цаг уурын маш хvнд нєхцєлтэй, хэт эрс тэс уур амьсгалтай, далайгаас 1500 метрт єргєгдсєн, маш хуурай, дэд бvтэц vгvй газар билээ. Олон улсын жишгээр ганцхан хоттой, тэнд нь хvн амынх нь тэн хагас нь суудаг, гэтэл газар нутаг нь Францаас гурав дахин том. Дэлхийн хоёр дахь коммунист энэ орон хvйтэн дайн дуусахад ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн. Харин энэ далимаар Орос, Хятад гэсэн хоёр хєршдєє геополитик утгаараа хориод жилийн турш таг мартагджээ. Энэ хооронд Єрнийн орнуудтай зузаан холбоотой болж, тэднээс байнга зээл тусламж авна. АНУ-тай цэргийн салбарт хvртэл хамтран Иракт цэргээ илгээсэн ба удахгvй монгол дайчид Афганистанд vvрэг гvйцэтгэхээр очно.

Хvйтэн дайны дараа буй болсон хоосон орон зайг бєглєхийн тулд Орос, Хятад хоёр Шанхайн хамтын ажиллагааны гэх улс тєр, эдийн засаг, цэргийн холбоо байгуулсанд Монгол єрнийхний ятгалгаар одоо болтол нэгдсэнгvй. Афганистаны дайныг далимдуулж Киргиз, Узбекстанд цэргийн баазаа байгуулчихсан байсан америкчуудыг шанхайнхан амжилттай хєєж гаргалаа. Хуучин Зєвлєлтийн эзэнт гvрэнд хамаарч байсан Дунд Азийн орнуудад АНУ-ын эрх ашиг орж ирэхгvй гэдгийг ч vvний ємнє Кондализ Райзаар Москва зєвшєєрvvлж чадсан.

Монгол бол Орос Хятадын хооронд шаалттай єргєс юм. Урьд зєвлєлтийн, сvvлийн 20 жилд єрнийн геологчидийн хайгуулийн vр дvнд энэ орон асар их байгалийн баялагтай болох нь мэдэгдсэн. Саяхи хямралын ємнєхєн Монголын байгалийн баялагийг зарим эх сурвалж их наяд доллароор vнэлж байлаа. Иймээс ялангуяа АНУ, Канад, Австрали, Английн уул уурхайн компаниуд єєрийн эрхгvй ийш анхаарлаа хандуулж, хайгуулын ажил нэлээд хийсэн байна. 2002 оны ганц жилд тэдний зvгээс зєвхєн хайгуулд 100 сая доллар хаяжээ. Vvний оргил нь канад геологичид Монголын говиос дэлхийн хамгийн том зэсийн орд олсон юм. Зэс нь 72 тэрбум унци, алт нь 30 сая унци энэ орд бол vнэхээр геологийн тvvхэнд гарсан томоохон нээлтийн нэг мєн.

Монголын дэд бvтэц, уул уурхайн тєслvvдийн зах зээлийн багтаамжийг барагцаалж дээрхи Оюу толгойн орд, коксжих нvvрсний Таван толгойн орд, Транс Сибирийн паралель тємєр зам, шинээр баригдах онгоцны буудал, Казахстан Хятадыг холбох 1550 км хар зам, дагалдах эрчим хvчний тєслvvдийг тооцвол ирэх 15 жилд нийт 29 тэрбум долларын хєрєнгє оруулалт шаардагдаж байгаа юм. Vvнийг Монгол дотоодоосоо ядахнаа тавхан хувийг нь ч санхvvжvvлэх боломж байхгvй нь ойлгомжтой. Иймээс зайлшгvй гадаадын нэр хvнд бvхий хєрєнгє оруулалтын банкууд, vндэстэн дамнасан корпорациуд ба хувийн том хэмжээний бизнес эрхлэгч нар Монгол улсыг сонирхон, энэхvv тєслvvд дээр хэлцэл хийх шатанд оролцохоос єєр аргагvй. Чухам энэ факт Орос Хятадын хооронд шаалттай жижиг єргєсийг асар том геополитик орон зай болгон єєрчлєх магадлалтай учраас хєршvvд нь сандралдаж буй хэрэг.

Хямралаас болоод дэлхийн зах зээлд тvvхий эдийн vнэ унасан энэ завшааныг ашиглаж хятадууд єєрийн асар их мєнгєний нєєцєд тулгуурлан байгалийн баялаг руу хєрєнгє оруулах оролдлого идэвхитэй хийж байна. Гэвч єрнийн компаниуд тэднээс сэжиглэж, ирээдvйд буй болох Хятадын монополиос айж байгаа нь саяхан бvтэлгvй болсон Рио Тэнто, Би Эйч Пикомпаниудад олон тэрбумын аварга хєрєнгє оруулах гэсэн Хятадын оролдлого бvтэлгvйтсэнээс тод харагдана. Монгол нь байгалийн хамгийн их баялагтай 10 оронд ордог учир Хятадын энэ их мєнгє умарт хєрш рvvгээ хандах илvv магадлалтай. Vvнд саад бологч нь єрнийн хєрєнгє оруулагчид юм. Энэ бол геополитикаас гадна эдийн засгийн бас нэг хvчин зvйл нь болж байгаа билээ.

Єрнийн хєрєнгє оруулалтыг шахан зайлуулах, тэдний геополитик сонирхлыг нь унтраах, ядахнаа геополитик утгаар нь Монголын байгалийн баялагийг єєрснєє ашигладаггvй юм гэхэд хэн ч ашиглахгvй болгон царцаах нь Москва, Бээжингийн аль алиных нь сонирхол болжээ. Энэ зорилгодоо тэд хэдийнээ Улаанбаатарт єєрийн тавдугаар цуваагаа байгуулж амжсан. Энэ бол хэр баргийн хvн ойлгох аргагvй Монголын тєрийн шийдвэр гаргах “ардчилсан” тогтолцоо, мєн энэ оронд сvvлийн 20 жил хамгийн “дэвшилттэй” урагшлан хєгжиж vзvvлэлтээрээ дэлхийд тэргvvлж байгаа авилгын тогтолцоо юм.

Хамгийн утгагvй юм шиг мєртєє геополитик утгаараа хамгийн амжилттай тоглоом дээр єгvvлсэн Оюутолгой хэмээх зэсийн аврага орд дээр болжээ. Канадын дунд ангилалын Айванхо майнз компани тэрбум орчим долларын хєрєнгє оруулалтын vр дvнд энэ ордыг нээсэн юм. Ингээд ашиглалтын гэрээ хийх гэж 2003 оноос гурван удаа Засгийн газартай хэлэлцээрт ороод бvтсэнгvй бvтэн 6 жилийн нvvр vзжээ. Ордыг ашигладахад ойролцоогоор 5 тэрбум долларын хєрєнгє оруулалт шаардлагатай юм. Уул компани Торонтогийн бирж дээр 4 тэрбум доллар босгоод байтал монголчууд “бидний нэрээр босгосон мєнгє” хэмээлдэн бараг л хураалгахыг шаарджээ. Нvvдэлчин омгийн энэ хvмvvст биржийн зарчим тайлбарлах гэж олон жилийн нvvр vзлээ. Одоо ч Монголын хєрєнгийн биржийн дарга уул уурхайд хэрэгтэй энэ их мєнгийг єєр дээрээ босгоно гэж зєрvvдэлсээр яваа тєдийгvй энэ биржид цуглаад байгаа бараг бvх мєнгєєрєє захиалан монгол залуу япон хvнээр заалган хєрєнгийн бирж дээр олон тэрбум доллар босгож байгаа сэдэвтэй уран сайхны кино хийлгэсэн байна. Монголчууд нэг ч доллар гаргалгvйгээр ордоос буй болсон нийт ашгийн талаас илvv хувийг нь авах олон улсын жишиг дэндvv чамлалттай санагджээ. Уг нь чингэвэл энэ ядуу орон богино хугацаанд бас нэг Кувейт болох юм. Зэсийн vнэ єсєєд эхлэнгvvт Монголын парламент огт ашиглаж эхлээгvй байгаа зэсэндээ 68 хувийн ашгийн татвар гэнэт тогтоож аваад тvvндээ тулгуурлан гэрээ хийхийг шаардах боллоо. Хамгийн инээдтэй нь Айванхо компанийн 51 хувийг монголчууд нэхэж эхлэв. 2007 онд компани Засгийн газартай гэрээ хийн компанийхаа 34 хувийг монголчуудад зарах, гарах мєнгийг нь зээлээр олж єгєхєєр боллоо. Гэтэл парламент энэ гэрээг огт зєвшєєрсєнгvй. Нэгдvгээрт авах хувьцаандаа мєнгє тєлєх болсонд асар их гайхцгаав, хоёрдугаарт 34 хувь багадаж байгаа ба тус компаний 51 хувийг vнэгvй авч байж л сална, тэгэхгvй бол “янки гоу хоум!”.

Айванхогийн хувьцаа монголчуудын араншингаас болж бирж дээр 17 доллароос 1,5 долларын хооронд хязгааргvй савлана. Дэлхийн уул уурхайн гигант Рио Тэнто Айванход 300 сая доллар зээлээд гэрээ хийгдвэл vvнээ хувьцаа болгохоор тохирчээ. Энэ хооронд эдийн засгийн хямрал эхэлж хувьцаа унан Айванхогийн Оюутолгойд босгосон мєнгє ердєє 700 сая доллар боллоо. Засгийн газартай гурван удаа гэрээ хийгээд унасан Айванход одоо итгэх хvнгvй болсон учир тэд бирж дээр 5 тэрбум доллар босгоно гэдэг бvтэшгvй зvйл болж байгаа юм. Тэгээд ч сая сая хувьцаа оруулагчид болон єрнийн сонирхогч компаниуд єнгєрсєн 6 жилд монголчуудын араншинг хангалттай ойлгосон учир нvvр бурууллаа. Рио Тэнтогийн тэсвэр барагдаж Монголоос нэг мєсєн гарч явах шийдвэрт хvрчээ. Урьд нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буй болгонгуут олон компани орхин гарч байсны дотор хайгуул хийж байсан Англо гоулд санд мэнд зугтаасан юм. Саяхан энэ оронтой бараг хориод жил ажиллаад цочрол, паник, гомдол, гайхшралаас єєр юу ч олоогvй дэлхийн уул уурхайн хамгийн том компани Би Эйч Пи нvvр буруулан, Монголоос нэг мєсєн гарч явж буйгаа зарлалаа. Ер нь байгалийн баялаг экспортлодог 72 орон байдгаас хєрєнгє оруулалтын найдвараараа Зимбабвэ, Венесvэлийн хамт хамгийн найдваргvй аюултай орноор Монгол тодроод байгаа.

Монголын шийдвэр гаргагчид яагаад ингэж хvvхэд шиг, эсвэл дээрэмчин шиг авир байнга гаргадаг юм бэ? Хvлээн зєвшєєрєгдсєн хэд хэдэн байгууллагын удаа дараа хийсэн судлагаанаас vзэхэд монголчуудын 80 орчим хувь нь газар дор буй байгалийн баялагийг бушуухан ашиглаж єнєєгийн ядуу зvдvv байдлаасаа тvргэн гарах сонирхолтой аж. Монгол бол ардчилсан орон. Тиймээс байсхийгээд болох сонгуулиар улс тєрийн намууд нь нийгмийн хэрээс хэтэрсэн асар их амлалт амлан сонгогчдыг татдаг ганц аргатай. Бvхий л шинэ тутам хєгжиж байгаа Африк, Латин Америкийн орнуудын нэгэн адил. Тvvхий эдийн vнэ єсєх хэрээр тэдний амлалт томорч, намууд дуудлага худалдаанд орж буй аятай єрсєж нэмсээр хамгийн сvvлд тогтсоноор бол иргэн болгондоо 1500 доллар тараахаар болчихоод байгаа. Энэ нь тус орны vндэсний нийт орлогоос хоёр дахин их тоо юм. Яг vнэндээ єнгєрсєн намраас эхэлсэн хямралд гагцхvv зэсийн экспортоос хамааралтай энэ орны эдийн засаг хамгийн тvрvvн єртєж ДНБ нь богино хугацаанд хоёр дахин багасчээ. Одоо тєрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгvй хэмжээнд хvрчихээд байгаа.

Тєрийн шийдвэр гаргах механизм нь тун євєрмєц. 76 гишvvнтэй парламент, 15 гишvvнтэй Засгийн газар, дээр нь ерєнхийлєгч хэн нь ч бие дааж бараг ямар ч шийдвэр гаргах эрхгvй. Шийдвэр гаргах хvрээний ялгаа зааг, хариуцсан сектор нь ойлгомжгvй. Иймээс биенийхээ гаргасан шийдвэрийг хэн нь ч хvчингvй болгох бололцоотой. Авилга, бохир ажиллагаагаараа нэлээд нэр дуулсан Айванхо компани 2001 оноос тус улсын ерєнхий сайд дээр хамаг бооцоогоо тавьжээ. Дараа нь тэр хvн спикер, ерєнхийлєгчєєр сонгогдон явсаар єнгєрсєн сард ерєнхийлєгчийн сонгуульд ялагдан улс тєрєєс алга боллоо. Монголын тєрийн шийдвэр гаргах механизмыг ойлгохгvй явсаар Айванхо ийнхvv дампуурч байгаа юм. Одоо тэдэнд энэ оронд айлгvй орж ирж чадах ганц газар Хятадад ордоо зарах, эс бєгєєс Монголчуудыг юм ойлгодог болохыг хvлээн тодорхой бус хугацаагаар царцаах хоёрхон гарц vлдсэн.

Монгол бол ер бусын хэмжээгээр авилгад идэгдсэн орон. Нэгэнт тєрийн шийдвэр хэн гаргадаг нь мэдэгдэхгvй, ойролцоогоор 100 орчим хvний зєвшлєєр шийдэгддэг болохоор хэн ч тоглоомоос гадуур vлдэхийг хvсэхгvй. Vvн дээр байсхийгээд болдог сонгуулиар олон хvн солигддог болохоор тоглогчдын тоо хэд дахин олон юм. Бvгд эх орныхоо нэрийн ємнєєс шийдвэр гаргасны тєлєє ямар нэг юмтай хоцрох сонирхолтой учир тоглолтыг улам тєвєгтэй болгоно. Нvvдэлчдийн сэтгэхvйд институцийн хариуцлага гээч ойлголт харш учир эд биенээ хvлээн зєвшєєрнє гэж байхгvй, Засгийн газар солигдох болгондоо тvрvvний засгийн гаргасан шийдвэрийг хvчингvй гэж зарлахаас ажлаа эхэлдэг. Монголын Тєв банк 25 сая долларын баталгаа гаргачихаад банкны ерєнхийлєгч нь солигдсоны дараа шинэ удирдлага нь vvнийг хvлээн зєвшєєрєхгvй гэж мэдэгдсэнтэй уялдан бас нэг олон улсын шvvх ойрмогхон Германд хуралдахаар болчихоод байгаа юм.

Авилгад идэгдсэн, шийдвэр гаргах ойлгомжтой тогтолцоогvй нь Монголоос єрнийн хєрєнгє оруулалтыг шахах тєдийгvй ердийн харилцааг нь зогсоох vх дvнтэй механизм болж байна. Ямар ч монгол хvнтэй уулзсан єєрийнхєє хятадуудад хэрхэн дургvйг амтархан ярих дуртай. Vнэндээ эдэнтэй хятадууд л хэл амаа ололцож чаддаг. Гадаад орны нутаг дээр ч хахууль єгч авалцсан бол шууд гэмт хэрэгт тооцогддог Єрнийн хєрєнгє оруулагчид Монголын тvшмэдтэй хэл авалцан ойлголцож чадаггvй бол хятадуудын хувьд хээл хахууль нь бараг vндэснийх нь хэл билээ. Энэ хэлийг монголчууд харин хаа очиж маш сайн ойлгоно. Одоо Монголд 2000 орчим гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж vйл ажиллагаа явуулж буйн 50 хувь нь ємнєд хєршийнх нь. Тэдний эсрэг vргэлж дуу шуугиантай хэрvvл маргаан гарч байдаг боловч учраа ололцоод болоод л байдаг юм. Хятадын хєрєнгє оруулагчид, ялангуяа гуанз буудал зэрэг vйлчилгээний газрыг айлгаж дарамталдаг, улс тєрийн агуулгатай vг хэл ярьж явдаг бvлэглэлvvд санасныг бодвол маш олон, хоорондоо ч єрсєлдєєнтэй. Гэвч vvнийг Хятадад дургvйцэж байна гэхээсээ тэднээс мєнгє саах гэж байна, тvрvvн єгснийг нь голж байна, “цалингаа” нэмэгдvvлэх гэж байна гэдгийг нь ойлгоход тийм ч тєвєгтэй биш.

Єрнийн хєрєнгє оруулагчид одоо нэгэнт Монголоос залхжээ. Монголын урааныг сонирхож байсан солонгос, япончууд дуугаа хураав. Эдэнтэй учраа олох гэж байхаар хэл амаа ололцож чаддаг Орос, Хятадаар нь дамжуулаад хэрэгтэй тvvхий эдээ олж авсан нь хавьгvй хялбараас гадна нервээ хєдєлгєж єєрснийгєє зовоох хэрэггvй гэдгийг сайтар ойлгожээ. Монголд нээгдээд байгаа асар том орд Тавантолгой нь 6,5 тэрбум тонн нvvрсний, тvvний дотор 1,6 тэрбум тонн коксжих нvvрсний нєєцтэй учир зvй ёсоор зах зээлийн сонирхол татаж байгаа юм. Уул ордын тэндэрт 11 орны 20 гаруй том компани оролцжээ. Харин монголчууд одоо ордыг олон хэсэгт хуваан “хэнийг нь ч гомдоохгvй”-ээр шийдэж буй бололтой. Ордын гол утга томдоо байгаа, хуваахаар ач холбогдол vнэ цэн нь олон дахин буурч, зардал нь єсєн Монголд ноогдох єгєєж нь эрс хомсдоно. Харин монгол тvшмэд vvнээ геополитик, найрамдал, ард тvмний сайн сайхан, олон улсын туршлага гэх мэтээр огт ичихгvй юу санаанд орсноороо тайлбарлан зєвтгєж сууна. Vнэндээ бол шийдвэр гаргагч 100 орчим хvн болбол бvгдээрээ юмтай хоцрох боломж олгож буй хувилбар нь энэ юм. Хуваагдсан тоогоор нь хахууль єгєгч орос, хятадын жижиг сажиг компани л орж ирэх болов уу. Солонгос, Японых ч байж магадгvй, учир нь тэд уул уурхайн ямар ч туршлага vгvй, зvгээр нэг олзонд улсынхаа нэрийг мандуулсаар ороод ирэх жижигчvvд олдоно л доо. Тэндэрт орсон том компаниудын ихэнх нь ой нь гутаад татгалзан гараад явчихсан. Австралийн Би Эйч Би, Бразилийн Cи Ви Ар Ди, Британий Икстрада, Энэтхэгийн Жиндал, Английн Рио Тэнто зугтаасан буюу хаяж явахаар бэлдэж байна. Эдний зугтаасан газарт оронд нь орж ирэх буурьтай компани олдохгvй нь дэндvv ойлгомжтой.

HOLIIN UULIIN OROIG HARJ AMIDARSNAAS
HUL DOORH CHULUUGAA HARJ AMIDAR
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1832027/104/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1041 Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло mgldevochka 2009-06-20 1386
1040 СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4] mgldevochka 2009-06-20 1916
1039 Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1] mgldevochka 2009-06-20 1535
1038 Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая mgldevochka 2009-06-20 1241
1037 МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4] mgldevochka 2009-06-20 1874
1036 86400 NEW Munkh-munkh 2009-06-20 1371
1035 armi's china hairtaaa 2009-06-19 1509
1034 Хэл хатирахуй [1] mgldevochka 2009-06-19 1443
1033 АРД ч ЛАЛ. . . Munkh-munkh 2009-06-19 1591
1032 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ mgldevochka 2009-06-19 2148
1031 ИХ НҮҮДЛИЙН АВТОР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО [3] Munkh-munkh 2009-06-19 2196
1030 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ танаа [7] Munkh-munkh 2009-06-19 2825
» BAABAR:NAIDWARGUI ORON hairtaaa 2009-06-19 1340
1028 Хужаагийн нохойн махан хоолны бэлтгэл ажил mgldevochka 2009-06-18 1412
1027 Хийсвэр амьдрал Гэж юу вэ? mgldevochka 2009-06-18 1541
1026 Хөлний хэлбэрээр нь тодорхойлох? mgldevochka 2009-06-18 3928
1025 Чи яаж унтдаг вэ…, түүгээр чинь чиний зан чанар тодорхойлогдоно mgldevochka 2009-06-18 1563
1024 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох mgldevochka 2009-06-18 1712
1023 Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv! mgldevochka 2009-06-18 1973
1022 Та ямар сард төрсөн бэ? mgldevochka 2009-06-18 1577
1021 Сонирхолтой зүйр цэцэн үгс mgldevochka 2009-06-18 2818
1020 Та үүнийг мэдэх үү? mgldevochka 2009-06-18 943
1019 Сайн гэр бүл mgldevochka 2009-06-18 1234
1018 Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг mgldevochka 2009-06-18 2041
1017 Хайрла, дурла "сексд" Маралгоо 2009-06-18 1171
1016 Харанга”-ын Лхагваа наранд гарлаа Маралгоо 2009-06-18 938
1015 margaash yurunhiilugch tangarag urgunu sarmisxan... 2009-06-18 1019
1014 Мобикомын сvлжээ тасарч хэрэглэгчдээ бухимдуулж байна!!! MUZZ 2009-06-18 1047
1013 Галзуу үхэр 11 хүнийг хазжээ MUZZ 2009-06-17 1111
1012 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [1] Munkh-munkh 2009-06-17 1497
1011 Амиа хорловол яах вэ? [2] mgldevochka 2009-06-17 3608
1010 Ухаантай болох шилдэг 10 арга mgldevochka 2009-06-17 1615
1009 АНГАСАН ТАЛ, АВРАЛ ЭРСЭН БАЙГАЛЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ МӨН ҮҮ? [1] 이태&#46 2009-06-17 2813
1008 B.Obama in the TV Munkh-munkh 2009-06-17 1047
1007 Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг [1] mgldevochka 2009-06-17 1226
1006 Өөртөө л итгээрэй!!! mgldevochka 2009-06-17 1169
1005 Харуулд зогссон хаан [1] mgldevochka 2009-06-17 1072
1004 Хүний сайн муу [1] mgldevochka 2009-06-17 1444
1003 АЯЛАЛД УРъЖ БАЙНА. daruuhan01 2009-06-17 5110
1002 Цаг хугацааг чи хожих болно mgldevochka 2009-06-17 823
1001 Барилга-Муу мэдээ: Барилгын салбарт зураг тєсєл,угсралтын ажил буруу хийгдэж байна Маралгоо 2009-06-17 1173
1000 Барилга-Муу мэдээ: Хадгаламж зээлийн хоршоодынхоос ч олон хохирогчийг барилгын салбар "тєрvvлж" магадгvй Маралгоо 2009-06-17 1037
999 Эмэгтэйчүүд хэнийг хүсдэг гээч Маралгоо 2009-06-17 1254
998 helj tuslaach [1] Oddiinzug 2009-06-16 1064
997 Хуримын бөгжний бодит түүх Маралгоо 2009-06-16 1184
배너신청
자생병원

배너신청