Бичлэгийн тоо 2,391

Монгол улсын нийслэл нүүх болов уу?
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1833734/a0f/trackback

profile

Munkh-munkh

2009.06.19 15:54:58
*.185.27.246

Улаанбаатарын утаанаас Хархорум хүртэл

Улаанбаатарын үдэш бараантан бараантана
Учрахын болзоонд залуус төөрөнхөн будилна
Сүүлийн жилүүдэд өвөл болж хүйтрэх цагаас л Улаанбаатарын утааны талаар таагүй зүйл олонтаа яригдах авч гамшигийн байдалд хүрсэн гэдэгтэй нэг л эвлэрч өгөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл санаанд минь сайн буухгүй байсан хэрэг. Саяхан Монголоос ирсэн танилуудын яриа болон интернет мэдээллээс сонсож үзэж, бага зэрэг төсөөлөх боллоо. Хотын дээгүүр нүүгэлтэх хар утаа орчныг бохирдуулаад зогсохгүй, энэ хотод амьдран суугаа, монгол орны бараг тал нь шахам иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэнэ.

Сүүлийн үед Улаанбаатар хотын утаа болон агаарын бохирдлыг багасгах төслийн хүрээнд нилээд их мөнгө зарцуулах, гадны зээл тусламжийг энэ зорилгод ашиглах талаар багагүй бичигдэж яригдах болжээ. Ямарваа зүйлийг хувийн болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлых төлөө бодлого, төлөвлөлт, хяналтгүй хийчихээд үүнийхээ муу үр дагаварыг, их мөнгөөр залруулан засч шийддэг муу зуршил тогтох болж дээ Монгол оронд минь.Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй нь хамгийн хачирхмаар үзэгдэл. Хэн ч хариуцлага хүлээдэггүй энэ шударга бус тогтолцоо л монгол оронд шийдвэр гаргах мэдэл бүхий улстөрийн албан тушаалыг бизнес, авилгал хээл хахуулын уурхай болгож байна бус уу?

Улаанбаатарын утааг ийм хэмжээнд хүргэж байгаа олон шалтагуудыг би мэдэхгүй л дээ. Гэхдээ босгосон багагүй овоог гадарлаж байна. Хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, эмх цэгц, замбараагүй олгосон газрын зөвшөөрөл, утаа тортог ихтэй хуучирсан авто машинууд, ядуурлаас үүдэлтэй, түлшний оронд түлж буй хог хаягдлууд энэ бүхэнд багагүй нөлөөлж байгаа гэдэг нь харах нүднээ ил. Ийм байдалд хүргэсний төлөө хэн буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх тухай юунд эс ярилцана вэ?
Улаанбаатар хотыг олон жил удирдаж байхдаа, газрын зөвшөөрлийг бизнес болгон хувиргаж, авилгал хээл хахуулын сүлжээгээр баяжсан хэмээн яригддаг одоогийн засгийн газрын шадар сайд М.Энхбөлд, засгийн газрын гишүүн  ХХААҮ-ийн сайд Бадамжунай нарын нүд нь энэ утаанд хорсож, цээж нь давчдахгүй байгаа юм байхдаа. Энэ л нүүгэлтсэн утаан дундаа ард иргэд ч таднийг олж харахгүй байгаа юм байхдаа. Утаанаас үүдэлтэй, эмх замбараагүй, муу үр дагавартай олон зүйлд хариуцлага тооцож эхлэхийн наад захын жишээ энэ.  С.Баярын тэргүүлсэн эв нэгдлийн засгийн газраас бид үүнийг хүсээд байгаа юм шүү дээ.

Зөвхөн утаа гэж үү?

Өдгөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бодлого төлөвлөлт , хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас хөгжих нь бүү хэл өөрийн ачааллаа даахаа больж байна. Яг л хуучирч муудсан барилга мэт.
-Өнөө цагийн хөгжлийн цар хүрээ, хурдцыг урьдчилан тооцоогүйгээр тавигдсан авто замууд ачааллаа даахгүйд хүрч, хааш хаашаа 50 км талбайд оршиж буй Улаанбаатар хотод авто замын түгжрэл, аваар осол хэрээс хэтэрч ард иргэдийг бухимдуулах болжээ.
-Хуучнаар төлөвлөж барьж байсан газруудын сул зайнд хууль бусаар олгогдсон газарт баригдсан барилгуудын уршгаар хот төлөвлөлт, эмх цэгц нь алдагдаж замбараагүй овоолго мэт болжээ. Энд орон сууцны цогцолбор хэмээх ойлголт огт үгүй болж хүмүүс 4 хананы дунд  амьдрах болсон нь иргэдийн бухимдлын нэгэн шалтгаан болж байна.
-Дэд бүтэц бүхий суурин газрыг бараадах гэсэн их нүүдлийн зохицуулалт үгүйгээс, хөдөөнөөс нүүж ирэгсэд, дуртай газраа буух болсноос эрчим хүч болон ус,нийтийн тээврийн хангамж нь алдагдаж, зохицуул;ах арага үгүй болжээ. Тэр ч бүү хэл зарим айлууд шарилын газар хашаа хатгаж, хүндлэх цээрлэх ёс заншил ч үгүй болох нээ.
-Ийм эмх замбараагүй, бодлого зохицуулалт үгүй тархмал байдлын уршгаар өнөөгийн улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж байгаа ТЭЦ-үүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Аль социализмын үейин байгууламжууд болох газар дээрх болон газар доорх хуучирсан шугамуудын гэмтэл, түүнийг засах гэж зам талбайгаа эвдэлж бутаргах нь  ард иргэдийн бухимдлын нэг шалтгаан болно.
-Монгол улсын нийт хүн амын тал хувь нь бөөгнөрөн, эмх замбараагүй суурьшсан энэ хотод сургууль. эмнэлэг, цагдаагийн гэх төрийн олон байгууллагууд тэр болгон хүрч чадахгүй бас ачааллаа даахгүйд хүрч энэ нь иргэдийн бухимдлын нэгэн шалтаг болсоор.
Өдрөөс өдөрт, жилээс жилд хуучирч хоцрогдсон барилга, зам, талбайгаа өнгөлөн далдалсан төдий засвар хийж, шинээр баригдаж байгаа барилгууд нь тэр болгон шаардлага хангахгүй байгаагаас нийслэл хотын минь ирээдүй нэг л бүрхэг янзтай.
Нэгэн цагт “Азийн цагаан дагина”  гэж өхөөрдүүлж, өдгөө цагт дорно дахины эрээн мяраан маягийн хот болж байгаа Улаанбаатар хот зундаа шороотой, өвөлдөө утаатай, иргэд нь ямагт бухимдалтай ийм хэвээр байгаад байж болно гэж үү?
Ийм л дөр төрхтэй улсын нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний мөнгө зарцуулж өөрчлөн сайжруулах гэж оролдох нь “нүглийн нүдийг гурилаар хуурах” төдийгүй их л үрлэг зарлагын үүд болох янзтай.

Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлье.

Эзэн Чингис хааны их түүхээс улбаатай, эртний Монголын нийслэл Хархорумын тухай дэлхий нийтийн түүх мэднэ. Энэ л хотод тэр цагийн дэлхийн гайхамшигт урчууд бүтээлээ хийж, дэлхийн хэмжээний бдолго яригдаж, дэлхийн бүх шашин , сүм хийдүүд зэрэгцэн оршиж, дэлхийн хэмжээнд худалдаа арилжаа, элч солилцоо, их аян дайны бэлтгэл хийгдэж байсныг түүх нотолдог. Тийм болохоор тэр л цагт Хархорум Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан гэж үздэг ажээ.
Энэ шинэ зуунд хөгжингүй Монголын шинэ нийслэл Хархорумыг цогцлоох түүхэн боломж бүрдэж буй мэт.
-Хархорум хот дэлхийд танигдсан брэнд. Хүчирхэг Монголын нийслэл, нэгэн цагт дэлхийн харилцааны том төв байсан гэдгээр нь дэлхий нийт сонирхоно.
-Монгол орны газар нутгийн одоогийн байршлаас нь үзэхэд Монгол орны төв цэгийг Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг гэж үздэг. Эн байршлаас баримжаалахад Хархорум хот монгол улсын бүх хязгаараас рөв цэгт байрлалтай байх боломжтой.
-Хархорумын одоогийн нутаг нь төдийлэн хавчигдмал бус зөв цогцлоож, сайн төлөвлөвөөс хааш хаашаа тэлэх уудам талбайтай.
Хуучирч, ачааллаа даахаа больсон одоогийн нийслэл Улаанбаатар хотод асуудлаа шийдэх гэж их мөнгө зарцуулж, өнгөлөн далдлалт төдий өөрчлөлт хийснээс зоримог шийдвэр гарган монгол улсын нийслэлийг Хархорум хотод шилжүүлвээс ирээдүй рүү гээ харсан зөв алхам болноо. Ийм алхам хийх тухай нэгэн цагт АН-аас хөндөж, Ц.Элбэгдөрж нар өөрийн амьдрах байрны шав тавьж байсан нь шоу биш байлтай.
Зоримогоор хиисэн ийм алхамын нөлөөгөөр өнөөгийн Улаанбаатар хотын олон асуудлууд түүнчлэн утаа, агаарын бохирдол аяндаа шийдэгдэж, монголын хүн амын тархалт, дэд бүтцийн хөгжил зөв гольдрилдоо орох боломж бүрдэнэ. Мэдээж хөрөнгө мөнгө болон өөр олон шалтаг байж болох хэдий ч нэгэн цагт зоримог шийдвэр гарган улсын нийслэлээ Алма-Атагаас Астанад шилжүүлэн, богино хугацаанд ухаалаг төвхнөж чадсан Казакстаны туршлага байж байгаа.
-Ойрын үед баригдахаар төлөвлөгдөж байгаа Монголын парламентийн ордон, олон улсын нисэх онгоцны буудал, ТЭЦ-5 зэрэг томоохон байгууламжуудыг Улаанбаатар хотын  хаана баривал зохимжтой талаар маргалдаж мэтгэлцэхийн оронд шууд Хархорум хотод барьж эхлэвээс их зөв шийдэл болох бизээ.
-Түүнчлэн Хархорумын хот байсан түүх , зураглалыг сайтар судлан сэргээж, үүн дээр тулгуурлан хот байгуулалтаа төлөвлөж дэлхий дахинд зарлаваас, өдгөө Улаанбаатар хот орчимд газар горилж буй Япон, Солонгос, Хятад, Орос, Герман, Америк загварын хотхонууд өөр өөрсдийн сонголтоор, өөр өөрсдийн хөрөнгөөр сүндэрлэн босох боломж бий.
-Монгол улсын хүн ам Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд, Өмнөгөвь, Хархорум зэрэг томоохон хотуудад тархам суурьшиж энэ хэмжээгээр бөсчилсэн хөгжлийн бодлого бодитой хэрэгжих боломж бүрдэнэ.
-АНУ-аас үзүүлж буй мянганы сорилын сангийн төсөл шиг ийм төслийн хүрээнд Улаанбаатар хотоос Хархорум хот хүртэл түүнээс цаашлаад баруун чиглэлийн төмөр зам тавигдаж дэд бүтэц хөгжвөөс Монгол орны хөгжил дэх нэгэн том алхам хурдан хугацаанд шийдэгдэх болно.
-Үсрэнгүй хөгжил шинэчлэлийн хүрээндээ Хархорум нийслэлийг анхнаас нь ирээдүйн их хөгжлийг баримжаалж, алсыг харсан, холч ухаанаар бий болгож хөгжүүлэх нь Монгол орны энэ зууны хөгжлийн бодит алхам болно. Ядахнаа л улсынхаа нийслэлийг үйлдвэржилтээс зайтай, жинхэнэ улстөр, соёл , шинжлэх ухааны төв болгон цогцлоох нь хэрэгтэй байна даа.
Алив хийх зүйлд “хүсэл байвал арга нь олддог, хүсэлгүй бол шалтаг нь олддог”  үлгэрээр Монгол орны шинэчлэлд хэрэгтэй хийж болох олон боломжууд бидэнд байнаа. Алийн болгон улс орны ирээдүйн сайн сайхны төлөө хийж болох ажлуудаа хувийн болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхолтой хутган завааруулах билээ. Бид өнөөдөр үүнийг хийхийг хүсэхгүй байвч маргааш үүнийг Монгол орны төлөө заавал хийх цаг үе ирнээ.

Монгол орны голомт мандан бадраг.            

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

profile

Munkh-munkh

2009.06.19 15:58:41
*.185.27.246

Хүчирхэг Монголын сүр хүчийг илтгэх нүүр царайтай орчин үеийн монгол хотоо байгуулъя

Нийслэл хотын хөгжлийн үндсэн чиглэл

Өсөн нэмэгдэж байгаа нийслэлийн хүн ам үүнээс шалтгаалсан хотын нийгмийн хангамж болон хүртээмжийн хомсдол, оршин суугчдын амьдрах орчны доройтол, агаар хөрс болон гадрагын усны бохирдол, байгаль-хүрээлэн байгаа орчны дайсагнал, газрын наймаалцаанаас бий болсон орон зайн төлөвлөлтийн гажуудал зэрэг нь Улаанбаатар хотод тулгарч байгаа асуудлууд юм.

Энэ бүх нөхцөл байдлыг зөв дүгнэх, хөгжлийн баримтлалыг тогтооход яам, агентлаг, судалгааны байгууллага, мэргэжилтнүүдийн санал бодол, мэдлэг чадварыг нэгтгэн зангидах нь нэн чухал болоод байна.

Үндсэн хуулийн заалт болох “хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах” гэсэн үзэл санаа нэгэнт алдагдаж харин аюулыг хэрхэн багасгах, ирээдүйд нүүрлэх хохирлыг яаж саармагжуулах нь өнөөдрийн яригдах гол сэдэв болохын зэрэгцээ МУ-ын засгийн газар болон харъяа байгууллагуудын анхааралд ямагт байх ёстой.

Бидний амьдарч байгаа УБ хотод амьдрах тааламжтай орчин, орон зай байна уу?, Хот тогтвортой хөгжиж ирээдүйд хүний гараар бүтээгдсэн баялаг, түүх, соёлоо хадгалан үлдэж чадах уу? гэсэн үндсэн асуудлууд гарч байна.

Нүүдэлчин уламжлалаасаа салж ядаж байгаа Монголчуудын хувьд хотыг зөвөөр хэлбэршүүлэн зохион байгуулж ажиллах, амьдрах, амрах орон зайг бий болгох нь наад зах нь ухамсар бөгөөд соёлыг дээшлүүлэх цаашилбал нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд Нийслэл хотын хөгжлийн чиглэлийг 3 үндсэн хүрээнд хуваан авч үзмээр санагдаж байна.

Томсгосон хүрээ:

Хотуудын хөгжил нь байгаль цаг уур, соёл, шашин шүтлэг, анги давхрага нийгмийн байдлаасаа хамааран хэлбэршин тогтож ирсэн ба бүтцийнхээ хувьд Е.В. Бургессийн 1923 дэвшүүлсэн “Цагирган төвт загвар”, 1939 онд Хомер Хоутын “Сектор загвар”, 1945 онд К.А.Харрис нарын боловсруулсан “Олон цөмт загвар”-ууд байсан. Үүнээс авч үзэхэд он цагийн явцад суурьшлын хэлбэр нь нэг цөмөөс олон болж салсан нь харагдана. УБ хотын өнөөгийн нөхцөлийг авч үзвэл хүн ам болон эдийн засгийн өсөлт улс орноо тэргүүлэх хүрээнд ирсэн ба хотын барилгажсан болон суурьшсан нутаг дэвсгэрийн даацыг нэмэгдүүлж, дэд бүтцийн хангамж бүхий төвийн хэсэг рүү шунан дайрсан давалгааг бий болгож байна. Өмнөх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нөөц газрууд нь хэдийнэ үгүй болж ногоон байгууламж эсвэл барилга барих боломжгүй газрууд ч эзлэгдэн ашгийн төлөөх бизнесийн хүрээнийхэнд бүрэн захирагдаж аль ч шатны байгууллага хүчрэхгүй боллоо. Энэ их хөрөнгө, хүч, сонирхолыг өөрчлөн шинэ суурьшил, цөм бий болгоход чиглүүлье.

Шинжлэх Ухааны хот

Засгийн газраас оюутны хотхоныг хотын төвийн хэсгээс гаргах талаар яригдаж төслүүд нь хийгдэж байна. Үүн дээр ШУ-ы байгууллага, судалгаа туршилтыг нь нэмж хамтатгаад шаардагдах барилга, байгууламж, үзвэр үйлчилгээ, соёл амралт, унаа тээврийг нь нэгтгээд Шинжлэх Ухааны хот болгон томсгох боломжтой. Туршилт судалгааны хангалттай бааз дээр мэргэжлийн байгууллагууд нэгдэн ажиллах нь эрүүл өрсөлдөөнийг бий болгож нийгмийн хөгжилд нэмэр болно. Олон мянган оюутан, багш, судлаачдын ажиллах, сурах, амьдрах орчинг төлөвлөлтийн шатанд алсын хараатай бодож цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй юм. Энэ нь өөрөө нэг таталцал болох бөгөөд энд ашиг олох боломжтой олон зуун оюутны амьдрах түрээсийн байр, банк, үйлчилгээний барилга байгууламжууд хувийн хөрөнгө оруулалтаар бий болох боломжийг нь судлан бүсчлэн зохион байгуулж болно.

Бизнесийн хот (Шинэ УБ)

Дэлхийн хотуудын түүхэнд нийслэлээ нүүлгэсэн, шинэтгэн зохион байгуулсан, өргөтгөн томруулсан жишээ олон бий. Энэ нь тухайн хот, нийгэмд бий болсон асуудлуудыг ул үндэстэйгээр шийдвэрлэх гарц байсан. Үүний адилаар УБ хотын орон зайг тэлэх, шинэ суурьшил бий болгох нь олон мянган га газар эзлэн орших гэр хорооллыг эмхлэх гэж мунгинаж байснаас илүү алхам болно. Хотын барилгажсан орон зайг тэлж амьдрах орчныг нэмэгдүүлснээр хотын төв рүү чиглэсэн хандлага саармагжиж оршин суугчдын амьдралын чанар дээшилж бохирдол буурна. Ус + хүн ам = ХОТ гэсэн томъёоллоор хүчин чадал, байршил, зай, хилийн цэсийг тодорхойлон гаргах хэрэгтэй.

Энд дээд зэрэглэлийн оффис, зочид буудал, музей, театр, казино, цэцэрлэгт хүрээлэн, амюзмент парк, олон зэрэглэлтэй орон сууцны хороолол, худалдааны гудамж байх бөгөөд эрх зүйн хувьд нь сайн цэгцэлж чадвал дэд бүтэц, тохижолтыг нь хамтаар нь шийдүүлэх боломжтой. Төлөвлөлтийн сайн шийдэл, менежментийн уян хатан бодлогоор бүс нутагтаа тэргүүлж чадах үзвэр, тоглоом, цэнгээний газруудыг хамтатган хийснээр жуулчлалыг нэмэгдүүлэх боломж олдоно. Үүнд монголын бүх үзмэрүүдийг багтаасан музейнууд, диснейлэнд, хаалттай үйл ажиллагаа бүхий казино, дэлхийн эрээн мяраан бараа бүхий худалдааны гудамж, … гээд хүний сохирхолыг татах зүйлсийг багтаана.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр (атомын эрчим хүч)-ийн талаар талаар яригдаж байгаа энэ цаг үед Бизнесийн шинэ хотоо үүгээр хангах, илүүдэл бүтээгдэхүүнийг бусад цөмүүд рүү дамжуулах асар том боломж гарч ирж байна.

Хүчирхэг Монголын сүр хүчийг илтгэх нүүр царайтай орчин үеийн монгол хотоо байгуулъя.

Засаг захиргааны хот

Одоогийн хотын нутаг дэвсгэр нь засаг захиргааны төвөөр үлдэж шинэ хотуудтай нягт холбогдоно.  Мэдээж өөр цөмүүд рүү шилжилт явагдах тул энд хүн ам багасч хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Хотын захаас төв хүү чиглэсэн шилжин суурьшилт явагдана. Олон жилийн түүхтэй гэгддэг УБ хотын түүх, соёлыг хамгаалах талаар илүү анхаарч хүнд чиглэсэн орон зайг сайжруулах хэрэгтэй. Мөн уламжлалт болон социализмын үеийн архитектурыг хадгалан үлдээх, өнгө үзэмж муутай барилгуудыг засварлах, ашиглалт дууссан барилгуудыг буулгах гээд ихээхэн ажил хийгдэх ёстой. Цэвэр гоё сайхан хотыг бүтээн байгуулж байж хотоороо бахархах, цэвэр цэмцгэр байлгах ухамсрыг иргэдэд өгөх болно.

Дунд хүрээ:

Дунд хүрээнд хотыг хорооллоор нь хэсэгчлэн хөгжүүлэх хэрэгтэй. Гэр суурьшлын томоохон газар нутгийг хамарсан хороолол төлөвлөлтийг иргэдийн оролцоотой төлөвлөж, хэрэгжүүлэх шатанд хамтран ажиллах нь зүйтэй. Нэгэн хэвийн ижил барилгуудаар бус харин олон төрлийн сонголт бүхий өндөр, дунд, цөөн давхрын орон сууц нь таталцлыг гол объект болох дунд сургуулийн барилгаас ойролцоогоор 500-750 метр хүртэл алслагдсан 7,000-10,000 хүн амтай бичил хороолол байгуулах нь оршин суугчдын тав тухад нийцсэн олон улсад мөрдөгддөг жишиг юм. Хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн төв, соёл амралтын барилгууд нь хороолол дотор, зайн хувьд тэнцвэртэйгээр байрлах бол худалдаа үйлчилгээний барилга байгууламж нь авто болон явган хөдөлгөөний зангилаан дээр байрлаж хорооллын оршин суугчдын нийгмийн харилцаанд татан оролцуулах орчин байна. Бие даасан дэд бүтэцтэй байх хороолол нь ногоон байгууламжаар хүрэлцээтэй хучигдахын дээр нутаг дэвсгэрийн аль ч  хэсэгт явганаар хүрэх боломжийг бүрдүүлнэ.

Хатуу болон хийн түлшээр хослон ажиллах дунд хүчин чадлын дулааны станц, бохир усыг өндөр түвшинд цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж нь төвийн шугманд холбогдоно гэлтгүй хотын аль хэсгийг тэнцвэртэй хөгжүүлэх боломж олгоно.

Хороолол төдийгүй хотын барилгуудын гадна фасад, экстерьерт өнгөний нэгдсэн код бий болгох, өнгө, материал, хэлбэрийн хувьд хооронд нь зохицуулах стандарт бий болгон баримтлах нь зүйтэй юм.

Бага хүрээ

Өөрсдийнхөө боломж, сонирхолоор хувийн сууц барьж байгаа иргэдийн барилгын талаарх мэдлэгийг дээшлүүлэх шаардлага гарч байна. 2007 онд гэр хороололд оршин сууж байгаа иргэдийн дунд хийсэн судалгаагаар маш цөөхөн буюу 9 хувь хүрэхгүй өрх мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөөг авч сууцаа барьжээ. Барилгаа хэр дулаахан барих талаар төдийлөн боддоггүй, энэ талын мэдлэг бага байдаг нь барилгын дулааны алдагдлыг ихэсгэж, ингэснээр их хэмжээгээр нүүрс түлэх, агаарыг ихээр бохирдуулах нөхцлийг бүрдүүлж байна. Барилгын битүүмжлэл, эрчим хүчний хэмнэлтийн талаар зөвлөмж, гарын авлага бэлтгэн тараах, сургалт явуулах, мэдлэгийг нэмэгдүүлэх цаашлаад хөгжилтэй орны иргэд амьдрах орчноосоо олоод авчихдаг архитектур, хот байгуулалтын боловсролыг нийтэд өгөх хэрэгтэй байна.

Э.Пүрэв-Эрдэнэ
ШУТИС-ийн БИАС-ийн Архитектур-Зураг зүйн салбар

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1041 Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло mgldevochka 2009-06-20 1386
1040 СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4] mgldevochka 2009-06-20 1916
1039 Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1] mgldevochka 2009-06-20 1535
1038 Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая mgldevochka 2009-06-20 1241
1037 МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4] mgldevochka 2009-06-20 1874
1036 86400 NEW Munkh-munkh 2009-06-20 1371
1035 armi's china hairtaaa 2009-06-19 1509
1034 Хэл хатирахуй [1] mgldevochka 2009-06-19 1443
1033 АРД ч ЛАЛ. . . Munkh-munkh 2009-06-19 1591
1032 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ mgldevochka 2009-06-19 2148
» ИХ НҮҮДЛИЙН АВТОР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО [3] Munkh-munkh 2009-06-19 2196
1030 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ танаа [7] Munkh-munkh 2009-06-19 2825
1029 BAABAR:NAIDWARGUI ORON hairtaaa 2009-06-19 1340
1028 Хужаагийн нохойн махан хоолны бэлтгэл ажил mgldevochka 2009-06-18 1412
1027 Хийсвэр амьдрал Гэж юу вэ? mgldevochka 2009-06-18 1541
1026 Хөлний хэлбэрээр нь тодорхойлох? mgldevochka 2009-06-18 3928
1025 Чи яаж унтдаг вэ…, түүгээр чинь чиний зан чанар тодорхойлогдоно mgldevochka 2009-06-18 1563
1024 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох mgldevochka 2009-06-18 1712
1023 Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv! mgldevochka 2009-06-18 1973
1022 Та ямар сард төрсөн бэ? mgldevochka 2009-06-18 1577
1021 Сонирхолтой зүйр цэцэн үгс mgldevochka 2009-06-18 2818
1020 Та үүнийг мэдэх үү? mgldevochka 2009-06-18 943
1019 Сайн гэр бүл mgldevochka 2009-06-18 1234
1018 Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг mgldevochka 2009-06-18 2041
1017 Хайрла, дурла "сексд" Маралгоо 2009-06-18 1171
1016 Харанга”-ын Лхагваа наранд гарлаа Маралгоо 2009-06-18 938
1015 margaash yurunhiilugch tangarag urgunu sarmisxan... 2009-06-18 1019
1014 Мобикомын сvлжээ тасарч хэрэглэгчдээ бухимдуулж байна!!! MUZZ 2009-06-18 1047
1013 Галзуу үхэр 11 хүнийг хазжээ MUZZ 2009-06-17 1111
1012 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [1] Munkh-munkh 2009-06-17 1497
1011 Амиа хорловол яах вэ? [2] mgldevochka 2009-06-17 3608
1010 Ухаантай болох шилдэг 10 арга mgldevochka 2009-06-17 1615
1009 АНГАСАН ТАЛ, АВРАЛ ЭРСЭН БАЙГАЛЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ МӨН ҮҮ? [1] 이태&#46 2009-06-17 2813
1008 B.Obama in the TV Munkh-munkh 2009-06-17 1047
1007 Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг [1] mgldevochka 2009-06-17 1226
1006 Өөртөө л итгээрэй!!! mgldevochka 2009-06-17 1169
1005 Харуулд зогссон хаан [1] mgldevochka 2009-06-17 1072
1004 Хүний сайн муу [1] mgldevochka 2009-06-17 1444
1003 АЯЛАЛД УРъЖ БАЙНА. daruuhan01 2009-06-17 5110
1002 Цаг хугацааг чи хожих болно mgldevochka 2009-06-17 823
1001 Барилга-Муу мэдээ: Барилгын салбарт зураг тєсєл,угсралтын ажил буруу хийгдэж байна Маралгоо 2009-06-17 1173
1000 Барилга-Муу мэдээ: Хадгаламж зээлийн хоршоодынхоос ч олон хохирогчийг барилгын салбар "тєрvvлж" магадгvй Маралгоо 2009-06-17 1037
999 Эмэгтэйчүүд хэнийг хүсдэг гээч Маралгоо 2009-06-17 1254
998 helj tuslaach [1] Oddiinzug 2009-06-16 1064
997 Хуримын бөгжний бодит түүх Маралгоо 2009-06-16 1184
배너신청
자생병원

배너신청