Наполеон шөнө харуулуудаа шалгаж яваад нэгэн цэрэг унтаж байгаатай таарчээ. Цэргийн хатуу хууль ёсоор бусдыгаа аюулд унаган, амгалан нойрсож буй тэр цэргийг даруй буудан хороох ёстой байж. Гэтэл Наполеон арай өөрөөр шийджээ. Тэр унтаж буй цэргийн бууг мөрнөөс нь сэмээрхэн аваад өөрөө харуулын байранд зогссон байна. Хэсэг хугацааны дараа харуулаа эргэж явсан цэргийн дарга харуул нь унтаж, харин хаан нь харуулд зогсож байхыг хараад цус харвах шахжээ. Энэ бодит түүх Наполеоны нэр хүндийг цэргүүдийн дунд өсгөж, бурхан мэт шүтэгдэхэд нь нөлөөлсөн гэдэг. Цэргүүд “Тэр биднийг ингэж хайрлаж байхад түүний төлөө амиа өгөхдөө баяртай байх болно” гэж ярилцдаг болсон гэнэ. Нэг цэргийг өршөөснөөр мянган цэргийн итгэлийг олсон гэдэг. Манай боссууд бодмоор л түүх байгаа биз?