Бичлэгийн тоо 2,391

Сайн гэр бүл

Уншсан 1245 vote 0 2009.06.18 13:08:00

Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.

1. Гэр бүлийг чинь юу ч орлохгүй.
Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдлаар өөрийн бүсгүй хүн гэсэн төрх байдлаа дээд зэргээр хайрлах хэрэгтэй.

2. Сайн гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй
Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь хүний бүх л уран бүтээлийн адил асар их хүчин чадал, сэтгэл, хөдөлмөр, ухаан, ур чадвар шаарддаг. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү.

3. Санал зөрөлдөх, үг зөрөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай.
Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийж сурах хэрэгтэй байдаг. Тэгээд ч өөрийнхөө бурууг нотлох гээд оролдоод эхлэх юм бол хэн нь ч буруутай болохыг хүсдэггүй. Тиймээс энэ бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Мэдээж бусдын буруу нүдний өмнө байдаг байхад хүн өөрийн бурууг ил гаргахыг боддоггүй шүү дээ. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг бүгдийг асгах гээд хэрэггүй. Эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал байдаг. Харин дараа нь зохих арга хэмжээг авч болох юм.

4. Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ
Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг бололцоот гарах үед нь хэлж байгаарай. Эр хүний өөртөө хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүч, сэтгэлтэй болдог. Бүр дотно, янагийн харилцаанд ч энэ нь бүсгүй хүнээс ихээхэн хамаарч байдаг. Хэдийгээр та сэтгэлдээ хэн нэгэн төгс эрийг мөрөөддөг байсан ч гэсэн өөрийн амьдралд учирсан ханиа “орондоо”, “секст” ч төгс байлгах эсэх нь танаас л хамаарна.

5. Бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай
Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм шүү. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.

6. Гэр бүлээ үймүүлэх хөндлөнгийн шалтгаас хамгаал.
Мэдээж та бүсгүй л хүн юм чинь өөр бусад эрчүүлд таалагдаж л байгаа. Хэрвээ танд өөр эр хүнтэй сээтэгнэх тохиолдол байдаг бол энэ хөнгөн сээтэгнэлээ гэр бүлийг чинь үймүүлэх хэмжээнд хүргэж яагаад ч болохгүй. Шинэ хуучин түлхүүрийн тухай үлгэр байдаг даа. Замын дундаас гарч ирсэн хүн ханиас чинь илүү байна гэж юу л бол. Тиймээс харьцангуй бага цагийг хамт өнгөрөөдөг түүнийг та нөхрөөсөө илүү сайн сайхан гэж бодохоо түр азнаарай. Хэрвээ та түүнтэй харьцангуй удаан хамт байдагсан бол нөхрийн чинь нэгэнт дасч танил болсон муу талуудаас хавьгүй олон муу зүйл байгаа.

7. Хүүхдүүдээ зөв сурга.
Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгээрэй.

8. Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ
Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. “Аман хуур” киног та санаж байгаа биз дээ?

9. Хардлагаа битгий хэтрүүл
Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Байх ч ёстой гэж үздэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.

10. Бүх юм хэмжээтэй
Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдөн дагалаа гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Та өөрөө анхаар, бас нөхрөөсөө ч үүнийг ижил хэмжээнд шаард. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой юм шүү

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1828690/e0a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1041 Эрчүүдийн төөрөгдөл, дутагдал, сонирхол, таашаал, болгоомжло mgldevochka 2009-06-20 1392
1040 СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ БАЙДАГ УУ? [4] mgldevochka 2009-06-20 1930
1039 Дөргүй бух шиг зүтгэдэг Дөнгө шиг хүн хэзээ [1] mgldevochka 2009-06-20 1547
1038 Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая mgldevochka 2009-06-20 1248
1037 МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ [4] mgldevochka 2009-06-20 1886
1036 86400 NEW Munkh-munkh 2009-06-20 1404
1035 armi's china hairtaaa 2009-06-19 1513
1034 Хэл хатирахуй [1] mgldevochka 2009-06-19 1451
1033 АРД ч ЛАЛ. . . Munkh-munkh 2009-06-19 1600
1032 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ mgldevochka 2009-06-19 2153
1031 ИХ НҮҮДЛИЙН АВТОР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО [3] Munkh-munkh 2009-06-19 2216
1030 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ танаа [7] Munkh-munkh 2009-06-19 2842
1029 BAABAR:NAIDWARGUI ORON hairtaaa 2009-06-19 1348
1028 Хужаагийн нохойн махан хоолны бэлтгэл ажил mgldevochka 2009-06-18 1420
1027 Хийсвэр амьдрал Гэж юу вэ? mgldevochka 2009-06-18 1549
1026 Хөлний хэлбэрээр нь тодорхойлох? mgldevochka 2009-06-18 3956
1025 Чи яаж унтдаг вэ…, түүгээр чинь чиний зан чанар тодорхойлогдоно mgldevochka 2009-06-18 1573
1024 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох mgldevochka 2009-06-18 1717
1023 Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv! mgldevochka 2009-06-18 1981
1022 Та ямар сард төрсөн бэ? mgldevochka 2009-06-18 1587
1021 Сонирхолтой зүйр цэцэн үгс mgldevochka 2009-06-18 2834
1020 Та үүнийг мэдэх үү? mgldevochka 2009-06-18 962
» Сайн гэр бүл mgldevochka 2009-06-18 1245
1018 Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг mgldevochka 2009-06-18 2057
1017 Хайрла, дурла "сексд" Маралгоо 2009-06-18 1184
1016 Харанга”-ын Лхагваа наранд гарлаа Маралгоо 2009-06-18 949
1015 margaash yurunhiilugch tangarag urgunu sarmisxan... 2009-06-18 1029
1014 Мобикомын сvлжээ тасарч хэрэглэгчдээ бухимдуулж байна!!! MUZZ 2009-06-18 1057
1013 Галзуу үхэр 11 хүнийг хазжээ MUZZ 2009-06-17 1125
1012 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [1] Munkh-munkh 2009-06-17 1508
1011 Амиа хорловол яах вэ? [2] mgldevochka 2009-06-17 3623
1010 Ухаантай болох шилдэг 10 арга mgldevochka 2009-06-17 1620
1009 АНГАСАН ТАЛ, АВРАЛ ЭРСЭН БАЙГАЛЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ МӨН ҮҮ? [1] 이태&#46 2009-06-17 2830
1008 B.Obama in the TV Munkh-munkh 2009-06-17 1055
1007 Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг [1] mgldevochka 2009-06-17 1240
1006 Өөртөө л итгээрэй!!! mgldevochka 2009-06-17 1181
1005 Харуулд зогссон хаан [1] mgldevochka 2009-06-17 1086
1004 Хүний сайн муу [1] mgldevochka 2009-06-17 1450
1003 АЯЛАЛД УРъЖ БАЙНА. daruuhan01 2009-06-17 5125
1002 Цаг хугацааг чи хожих болно mgldevochka 2009-06-17 837
1001 Барилга-Муу мэдээ: Барилгын салбарт зураг тєсєл,угсралтын ажил буруу хийгдэж байна Маралгоо 2009-06-17 1187
1000 Барилга-Муу мэдээ: Хадгаламж зээлийн хоршоодынхоос ч олон хохирогчийг барилгын салбар "тєрvvлж" магадгvй Маралгоо 2009-06-17 1044
999 Эмэгтэйчүүд хэнийг хүсдэг гээч Маралгоо 2009-06-17 1261
998 helj tuslaach [1] Oddiinzug 2009-06-16 1083
997 Хуримын бөгжний бодит түүх Маралгоо 2009-06-16 1199
배너신청
자생병원

배너신청