Дэлбээлж байгаа цэцгийг дэмий битгий тасдаарай

Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий орхиорой

Энхрий цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарай

Ээжийн охины зүрх чиний төлөө цохилж байгаа.

Аавдаа ч өгөөгүй халамжийг нь асгаж битгий гомдоо

Амталж байгаа жаргалаа эргүүлээд түүндээ өг.

Хардаж чамайг зовоодоггүй ч  харамлаж байгаа чамайг

Хань минь би чинийх гээд духан дээр нь үнс, уужрана.

Хайраар бялхсан харцыг нь чи л ганцхан мэдэрдэг

Халуун дулаан тэврэлтийг нь чи  л зөвхөн хүртдэг

Удам залгах үрийг чинь төрүүлж чамд өгөх

Ухаант бүсгүй дэргэд чинь байна, инээмсэглэ эр хүн та.

Эмээл хазаартай морь цээжиндээ багтаадаг

Эгэл бор эр хүн таныг сүлж явдаг юм бүсгүй хүн.

Хавийн амьтанд нүд үзүүрлэгдэн зовж явахад чинь ч

Хань минь гээд чамаар бахархаж явдаг юм.

Эд хөрөнгө алдар хүнд ижил ханьд чинь чухал биш ээ

Энэ муу зовлого чинь сэтгэлтэйгээ байхад л болно.

Үглэж хааяа зовоодог ч чамаас хэзээ ч урвахгүй ээ

Үгүйдээн ядаж эрхлүүлж бай, усгүй цэцэг гунддаг юм.

Хазгай гишгэхэд чинь түшиг болдог

Хайраараа чамайг өлгийдөж байдаг

Ангарай залуу насны чинь амь юм шүү бүсгүй хүн.

Ахиж олдохгүй хайраа алдаж болохгүй залуу минь.

 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог