Зүг зүгт тэнүүчлэн бэдрэх зүрх сэтгэл минь

Зөн билгээн дагаж  зүүдний учиг тайлахаар одмуй

Холыг  үл ажран хэсүүчлэх хонгор сэтгэл минь

Хорвоог бүхэлд нь нэгжин  хүслийн харгуйг эрмүй

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог