Ш.Гүрбазар : Хүн санаа буюу анхны хайр

Миний хүн санаа арвантаван настай эхэлсэн юм
Уриагүй нарын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зөрүү сонсон
Хүн хүний сул магнан амрагын дуу чагна лаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айрагны бэлтэрлүү хушуугаа хурдан дүрлээ
Намрын айрганд дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгнэнэ

Нурмаагын нүднээс ичсэн харц минь доошоо
Нугдас хийгэээд чагнасан амрагын дуу дээшээ
Ичээд байгаа хирнээ догдлон сууж хорогдмоор
Эзгүй хээр ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийн жарагсан ч гэртээ яаралгүй харьмаар санагддаг байлаа
Тиймшүү хүн санаатай хүнсэн бага насаа хүн яасан мартаж чаддаггүй юм бэ
Ёстой л бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог гэдэг л энэ байхдаа
Манайх өвөгтөд байхад танайх Өлзийт булагт зуссан
Намайг сургуулиас гархад чамайг есдүгээр ангид оруулсан
Насаа нэмээд цэрэгт явхад чи үзэгдэхгүй байсан
Намайг нэг чөлөөгөөр ирхэд чи үгүйлэхгүй байсан
Бид хоёр уулзалгүй найман жил болсон
Ажилаар нэг сумандаа очход чи эзгүй байсан
Аймгаар нэг дайраад өнгөрхөд чи эмлэгт байсан
Би буцхад чи төрсөн бид хоёр уулзалгүй арваннайман жил болсон
Сайртай гараас минь чихэр авалгүй чи удсан
Санаж байгаагаа хэлж чадалгүй би алдсан
Эрхээ эз ач зээгээ дагуулаад хоёулаа өтөллөө
Энэ олон хоног бие биенээ харалгүй хоринтаванжил болчихжээ
Таанын тасалсан цэцэг минь бут болтолоо урагсан байлгүй
Тал билүүний хэлтэрхий хутга ирлээд мөлийсэн байлгүй
Холын холоос бие биерүүгээ ачыхаа тоглоомыг сарвайн
Хоёулаа зүүдэндээ ч болов айл гэр болж тоглоелдоо Хорлоо
Хонь хөтөлсөн холбооноос ижийнхээн дуудахыг чагнана
Хөтөл амссан морьтоноос эцгийгээ ирэхийг хүлээнэ
Хоргол үнэртсэн дээлийн чинь хормой дээр жаахан сууя
Хонхорхой хацрыг чинь няслаж хоёулаа ганцхан удаа наагдая л даа
Өөр хүнтэй гэрэллээ гээд чи яахав явчих
Өө энэ хорвоог чинь мэдэхгүй биш гээд би ч яахав үлдье
Бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог юм битгий яв л даа Хорлоо