саран дээр байдаг саарал туулай
сайн хүүхдийг шагнадаг юм байна
өчигдөр орой ээжтэй нь уулзаад
өнгийн чихэр өгөөд явлаа
сайн хүүхдүүд олон болхоор
сарны чихэр дуусч байгаа ч
миний хүүг сайн хүү гэж
мэндийг минь асуудаг том хүү гэж
өглөө цэцэрлэгтээ уйлалгүй ордог гэж
өөрөө гутлаа өмсөж чаддаг гэж
гар утсаар ээжтэйгээ ярихдаа
ганц ч удаа уйлж байгаагүй
гайхалтай сайн хүү юм гээд
ганц хан чамд л өгөөрөи гэсэн шүү
туулай саран жижигхээн хүүхдийг
тунчиг сайн хардаг юм байна
үгэнд ордог сайн хүүхдийг
үрлэн чихрээр шагнадаг юм байна
одоо ингээд л сайн байвал
олон чихрээр шагнана гэсэн шүү
онц сайн хүүтэй ээжид бас
орос зайрмаг өгнө гэсэн шүү
хоёулаа тэгээд сарны бэлгийг
хувааж иднэ шүү хичээгээд бай гаарай

 

өвөртөлж унтдаг хүүгээ үгүйлж
өврөө тэмтрээд уйлж л явна даа
өөдөс жаахан хүүгээ хуурч
өрөө тэмтрээд өмөрч л явна даа

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар