цэн шувууд чуулсан сэтгэлийн минь нууранд
цэцэгт хайрийн үрийг зуун нисэж ирээд
энгэрийг минь дүүртэл ургуулсан
эрдэнийн цагаан шувуу минь
ихэр үүлс жигүүр өргөж аргадсан ихэмсэг цагаан хун минь
инж саран жиндээлгүй дагаж аргадсан эрхсийн танхил гүнж минь
ээнэг сэтгэл жигтэйхэн дасаж аргадсан эрхэмсэг жаахан бүсгүй минь
марал бугын дуутай сэтгэлийн минь өргөөнд
мартагдашгүй хайрын үгийг шивнэн орж ирээд
энгэрийг минь дүүртэл жаргаасан
энхрий хайртай бүсгүй минь
ихэр үүлс жигүүр өргөж аргадсан ихэмсэг цагаан хун минь
инж саран жиндээлгүй дагаж аргадсан эрхсийн танхил гүнж минь
ээнэг сэтгэл жигтэйхэн дасаж аргадсан эрхэмсэг жаахан бүсгүй минь
сүрэг одод гялбасан сэтгэлийн минь тэнгэрээс
сүүн гэрэлт хайрыг атган бууж ирээд
энгэрийг минь дүүртэл асгасан
эрхсийн цагаан цолмон минь
ихэр үүлс жигүүр өргөж аргадсан ихэмсэг цагаан хун минь
инж саран жиндээлгүй дагаж аргадсан эрхсийн танхил гүнж минь
ээнэг сэтгэл жигтэйхэн дасаж аргадсан эрхэмсэг жаахан бүсгүй минь

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар