Ядарсан уу миний охин гээд духан дээр минь аргадан vнсэхээр нь
Яалаа гэж дээ ээжээ гэж хэлэхдээ яаж ядарсанаа мартчихдаг байсан юмаа
Яагаад ч юм одоо ядраад байх юмгvй хэр нь ядраад л... байх юмаа
Ядраа юу гэж та минь хэлэхгvй болохоор яахын аргагvй ядарч байнаа

Хєлс нь гарчихаж миний охины гэж єхєєрдєн vнсдэг болохоор нь
Хєлсєє л гаргах гэж хичээхдээ ихийг бvтээдэг байсан юм байнаа
Хєдєлмєрийг минь єхєєрдєж vнсдэггvй болохоор одоо
Хєлс минь гарахдаа хvйтэн гардаг болчихжээ

Охиныхоо духан дээр аргадаж vнсээч нэг ээжээ,
Дуулим хорвоод ихийг бvтээх юмсан
Охиныхоо хєлсийг єхєєрдєж нэг арчаач ээжээ,
Хєдєлмєрийнхєє хєлсєнд тань aараа нэг vнэрлvvлэх юмсан даа ээжээ
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог