Өнгө тунгалаг мэлтэлзэх нуурын эрэг дээр

Өглөөний нарны гялбаанд нүд гэрэлтэн зогсохуй

Өөдөөс нүүр илбэнхэн салхи зөөлөн үлээж

Өөрийгээ би аз жаргалтай болохыг мэдэрлээ

           ***              ***               ***

Нам гүмхэн эргэн тойронд аялж

Намуухан салхитай сэтгэл минь хөөрөлдөнө

Нуурын усанд буусан нарны туяаны тусгалд

Нэг л яруухан урсах аялгуунд уусан шингэлээ, би

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог