Зөн билэг биелэх мэт

Зол баяр амтагдана

Зүрхэнд сэрсэн мэдрэмж

Зүүдэнд даруй амилна






Үдэш хөөрсөн сэтгэл

Үүлэн дээр хөвнө

Уулзахын совин татаж

Учралын аялгуу эгшиглэнэ



Хайрыг хүсэмжлэх сэтгэл

Хаврын түрүүчээр урьхан

Дууч шувуухайн хоолойгоор

Дурлалаа дайж илгээлээ
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог