Омар ХАЙЯМ


Архидсан тоогоор нь Хайяамыг зэмлэнэ
Амсдаггvй нэгнээр vлгэр болгоно
Єєр алдаанууд минийх шиг тод байдаг бол
Єєдгvйчvvдээс хэн нь "эрvvл" харагдах бол доо?


* * *
Орчлон дэлхий дээгvvр Yхэр од цахилж байна
Ондоо нэг одыг Бурхан газрын дор нуулаа
Тарж сарнисан vхрийн бэлчээрт, бид юу ажна вэ?
Тархи толгойгvй тэнэг хонь, илжиг л байх шив дээ!

Дурлаж шатдаггvй, хайрыг мэдэхгvй аваас
Дулаан зvрхээ мєсєєр хайрахтай адил
Хайрандаа хайлсан зvрх хайртаа харалгvй єнжвєл
Хамгаас харанхуй єдєр мэт болой.
* * *
Нvгэл vйлдсэн бол тамаар єєрийгєє бvv айлга
Нvгэлгvй болох гэж бvv оролд, бvv амла, Хайяам!
Энэрэлт Бурханд, нvгэлгvй амьтан хэрэггvй биз дээ?
Энэрч єршєєхийн тулд Бурханд нvгэлтэн хэрэгтэй!

Дайралдсан болгонтой ухаан балартлаа уудаг
Дарс даадаггvй хvнийг Аллах архиар шахдаггvй.
Хэмжээгээ тааруулдаг овсгоотой эрчvvд
Хэн боловч яриангvй ууж тогтоох эрхтэй
* * *
Аяганд хєєсєрсєн аль эртний дарсыг
Алаг хорвоод юутай зvйрлэлтэй?
Аатай эр аагтай дарстай нєхєрлєхєєс
Алаг хорвоод зохицолтой юм vгvй л гэлтэй?

Найз нєхдийн минь тал нь авсанд оржээ
Найрсаг хувь тавилан ижил хойно, яая гэхэв
Амьдралын баяслыг хамт тэмдэглэсэн тэд минь
Арай л биднээс эрт арилаад єгч дээ.

* * *
Харуй бvрий улам ойртож, амьдрал гараас алдуурна
Хар vхэл зvрхийг зовоож, биеийг тамтаглана
Хэн чигбулшны ертєнцєєс буцаж ирсэн нь vгvй
Хэрэг явдал тэнд ямар вэ гэж хэнээс ч асуух билээ?