Зүйрлэшгүй тансаг хивсэн дээр өдөн хөнжилтэй унтсанаас
Зүлгэн дээр сууж урсгал ширтэхийн жаргалыг хэлэх юун?
Харь газрын дарс шимж, буйдан дээр тухалснаас
Хар цай оочилж, хадан дээр суухын амтыг хэлэх юун?

* * *
Битүүхэн мананд төөрчихсөн мэт
Бид чинь одоо хаашаа явж байна даа
Бараан өдрүүдийг элээсээр
Барагтайхан амьдралаар дуусах нь үү дээ
Үгүй ээ, анд минь гундуухан битгий алх
Гар дээр чинь гайхамшигт боломжийг тавьж байна
Шидэт хивс мэт агуу энэ боломжийг шүүрэн аваад
Жигүүртний далавч ургасан мэт дүүлэн нисээрэй
Гал цогтой амьдаръя!

* * *
Дэлхийд заавал жаргах гээд ч яахав
Дэргэд минь ээж минь л байвал зовсон ч яахав

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог