Монгол инженерүүд Японы мэдээлэл технологийн салбарт гайхагдав
Уншсан 9335 vote 0 2012.12.13 14:50:56Япон улсын “Nikkei telecom21” цахим хуудасны хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг монгол инженерүүд амжилттай гүйцэтгэжээ. Тус цахим хуудас 1994 онд нээгдсэн бөгөөд 2008 онд G3 гэсэн хувилбараар ажиллаж байв. G3 хуудас нь үндсэн 18, туслах 50 гаруй цэстэй, 20 гаруй хайлтын систем бүхий мэдээллийн томоохон сантай, хайлтын систем юм байна. Гэвч нэг хуудас нь 40-50 минут ачаалладаг гэсэн шүүмжлэлийг хэрэглэгчдээс авсан тул цахим хуудсын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр өнгөрсөн онд тендер зарлажээ.
Тендерт цахим хуудсыг үүсгэн байгуулсан Японы компаниас гадна мэдээллийн технологийн салбарт нэртэй гурван ч компани өрсөлдсөнөөс Монголын “Ай Эн Ай” компани шалгарчээ. Тус компанийн 17 монгол инженер нийт гурван сарын хугацаанд “Nikkei telecom21” цахим хуудсыг хоёр секундэд ачаалладаг болгосноос 500 мянган мөр кодыг цоо шинээр бүрд үүлж, шинэ технологи ашиглан 50.000 мөр код болгон багасгасан байна.
Ингэснээр
захиалагч талд өндрөөр үнэлэгдсэнээс гадна олон улсын мэдээллийн
технологийн томоохон төслүүдийг гүйцэтгэх чадамжтай гэдгээ харуулсан
байна.
gaihaltai bayr hurgie mon.injeneruuddee manaihan iim l chadaltai humuus gedgee olon ulsad haruulj chadsan bna shuude