Мэргэжлийн
сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Японы “Хочишимбүн” сонины газраас
жил бүр шалгаруулдаг шилдэг мэргэжлийн тамирчин шагналын “Шилдэг сүмоч”
төрөлд тэргүүлэн шагнал хүртлээ. Энэ жилийн долоо, есдүгээр сарын
тэмцээнд ганц ч уналгүй дараалан түрүүлж, ёкозүна цол хүртсэнийг нь
ийнхүү үнэлсэн байна.
Шагнал гардуулах ёслолд оролцсон Харүмафүжи “нэр хүндтэй шагнал аваад их баяртай байна. Цаашдаа үзэгч олны сонирхлыг татсан сайхан барилдах болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Оны шилдэг сүмочийн шагналыг ёкозүна Асашёорюү 2002, 2004, 2005, 2006 онд дөрвөн удаа, Хакүхо 2007, 2008, 2010 онд гурван удаа хүртэж байлаа.
“Хочи
шимбүн” сонины “Шилдэг мэргэжлийн тамирчин” шагнал нь 1976 оноос эхэлсэн
бөгөөд бейсбол, хөлбөмбөг, гольф, мэргэжлийн бокс, сүмо бөх гэсэн таван
төрөлд шилдгийг шалгаруулдаг аж.