Бичлэгийн тоо 3,329

Америкийн “World Justice Project” төрийн бус байгууллагаас дэлхийн улс орнуудын “Хууль дүрэм 2012” буюу “The Rule of Law Index 2012” чансааг шинэчлэн гаргалаа. 2010 оноос эхлэн гарсан энэхүү чансааг тухайн улс оронд хууль дүрмийг хэрхэн сахиж, мөрд өж байгаагаар дүгнэдэг аж. Энэ жил дэлхийн 97 орны хууль дүрмийг төрийн байгууллагын эрх мэдлийн хязгаарлалт, авлига, аюулгүй байдал болон дэг журам, үндсэн эрхийн хамгаалалт, төрийн байгууллагуудын нээлттэй байдал, хууль дүрэм сахиж буй байдал, иргэний шүүх, эрүүгийн шүүх гэсэн найман үзүүлэлтийн дагуу судлаачид, олон нийтийн санал асуулгаар тодруулсан байна. Үзүүлэлт бүрт 0-1 оноо өгсөн бөгөөд оноо бага байх тусам тухайн орон муу үзүүлэлттэй гэсэн үг аж.

Уг жагсаалтын эхний байрт Хойд Европын Швед, Дани, Норвеги, Финланд, Голланд улс бичигдэж, Бангладеш, Пакистан, Венесуэл, Зимбабве, Камерун сүүл мушгижээ. Манай улс 97 орноос 53 дугаар байрт буюу дундаас доош түвшинд шалгарсан байна. Харин Хятад 69, Орос 86 дугаар байрт багтжээ. Манай улсыг “The Rule of Law Index 2012” чансаанд хэрхэн дүгнэснийг үзье.

Монгол-дундаас доод түвшинд орсон. Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг. Гурван сая хүн амтай.

62 хувь нь хотод амьдардаг. Нийт оноо 0.52, байр 53.

Үзүүлэлт тус бүрээр

1. Засаг төрийн эрх мэдлийн хязгаарлалт 0.50 оноо 97 орноос 63 дугаар байр

2. Авлига 0.40 оноо 67 дугаар байр

3. Аюулгүй байдал болон дэг журам 0.75 оноо 43 дугаар байр

4. Үндсэн эрхийн хамгаалалт 0.62 оноо 46 дугаар байр

5. Төрийн байгууллагуудын нээлттэй байдал 0.35 оноо 93 дугаар байр

6. Хууль дүрэм сахих байдал 0.48 оноо 60 дугаар байр

7. Иргэний шүүх 0.53 оноо 54 дугаар байр

8. Эрүүгийн шүүх 0.54 оноо 38 дугаар байр Монгол Улс аюулгүй байдал болон дэг журмын үзүүлэлтээр дундаас доош түвшний орнууд дотроо тавдугаар байр, хүний үндсэн эрхийг хамгаалах тал дээр хоёрдугаар байр эзэлсэн. Монголд хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд нь Засгийн газраас хараат бус байдалд ажилладаг. Иргэний болон Эрүүгийн шүүх сайн дүгнэлттэй гарсан. Харин төрийн байгуллагуудын нээлттэй байдлаар 97 орноос 93-т орсон нь тус оронд ард иргэд төрийн байгууллагад хандах, мэдээлэл авахад хүндрэлтэй байдгийг харууллаа. Мөн авлига болон засаг төрийн бүх салбарт хувийн ашиг сонирхол их байгаа нь асуудалтай байна гэжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6830650/b03/trackback

Global dentel clinic

2012.12.04 17:26:15
*.152.245.71

mmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1449 Монгол инженерүүд Японы мэдээлэл технологийн салбарт гайхагдав [1] [1] 2012-12-13 9335
1448 Амай Азийн орнуудар аялна 2012-12-13 10428
1447 Цэргийн эмэгтэй тамирчид алт, мөнгөн медаль ихэрлүүлэв [1] 2012-12-12 9749
1446 ХЯТАДААС ХЯМД, ЯПОНООС ЧАНАРТАЙ “САНКО СООЛАР” [1] 2012-12-12 10460
1445 Төрийн шагналт зураач С.Саранцацралтыг “Дэлхийн оюунлаг хүн”-ээр тодруулжээ 2012-12-12 11002
1444 ЖЭЖҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМООС 10 МЕДАЛЬ АВАВ [1] 2012-12-10 8989
1443 Монголчуудын цангааг тайлсан хоёр үдэш 2012-12-10 9163
1442 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, АРДЫН БАГШ Ч.ДАМДИНШАРАВ: ОДОО БИ 50 НАСТАЙСАН БОЛ ИЙМ САЙХАН БОЛОМЖТОЙ ҮЕД ИХ ЗҮЙЛ БҮТЭЭХСЭН 2012-12-10 10649
1441 Дэлхийн ёроолд монгол хүн анх удаа хөл тавина [1] 2012-12-07 10880
1440 Шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлийн шагналыг жил бүр олгоно гэж Ерөнхий сайд хэллээ 2012-12-07 10562
1439 Харүмафүжи оны шилдэг сүмочийн шагнал авлаа 2012-12-07 10529
1438 Санаатай аллагын тоогоор Азидаа тэргүүлжээ [2] 2012-12-05 7887
1437 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ [2] 2012-12-05 8426
1436 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ 2012-12-05 10697
1435 Хакүхо хүндэт элч боллоо [2] 2012-12-05 8321
1434 Нийслэлийн есөн дүүргийн дөрөвт МАН, тавд нь АН ялалт байгуулжээ [1] 2012-12-04 9809
» Хууль дүрэм сахидаг орны 53-рт Монгол жагсав [1] 2012-12-04 10393
1432 "Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ 2012-12-04 11571
1431 Б.Долгион: "Michael learns to rock"-ын тоглолт амжилттай болбол дараа нь Брайн Адамсыг урина [1] 2012-12-03 9523
1430 Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ 2012-12-03 10890
배너신청
자생병원

배너신청