Бичлэгийн тоо 3,329
  Шинжлэх ухааны салбарын 2012 оны “Байгаль, нийгмийн ухаан”-ы шилдэг бүтээлийг шалгаруулж, Засгийн газрын шагнал олгох ёслолын ажиллагаа Төрийн ордны Баганат танхимд  боллоо. Шилдэг бүтээлийг шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич, шинжлэх ухааны гавьяат ажилтан Хавтгайн Намсрайн “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлд олгохоор Засгийн газрын тогтоол гарсан юм. Шагналыг 100 сая төгрөг дагалддаг байна. 

Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шилдэг бүтээлийн батламжаа гардсан академич Х.Намсрай “Төрийнхөө хамгийн дээд шагналыг Ерөнхий сайдаасаа авлаа.  Монголын шинжлэх ухааныг, тулгуур судалгааг үнэлсэн сайхан шагнал хүртсэндээ баяртай байна. Залуучуудыг шинжлэх ухаанд дуудсан гайхамшигтай үйл явдал болж байна. Хүүхэд, залуучуудыгаа шинжлэх ухааны оргил өөд тэмүүлэх жим гаргаж өгч байгаад Засгийн газартаа талархаж байна” гэж хэллээ.

Академич Х.Намсрай “Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээлдээ  судалгаа шинжилгээнийхээ 44 жилийг зарцуулжээ.  Шагналаа гардсаны дараа академич Х.Намсрай Төрийн ордны Их танхимд хуран цугласан эрдэмтэн, судлаач, багш, оюутны төлөөлөл болсон 400 гаруй хүнд бүтээлийнхээ гол агуулгын талаар сонирхолтой лекц уншлаа.     

Сүүлийн хэдэн жил Оюутолгой, Тавантолгойн тухай их яриад монгол толгойгоо орхисон нь үнэн. Тухайлбал, шилдэг бүтээлд олгодог энэ шагналыг 4 жилийн өмнө математикч С.Төмөрбат гуай авснаас хойш олгоогүй. Шинэчлэлийн Засгийн газар нэр хүнд бүхий энэ шагналаа жил бүр олгоно, жил бүр шилдэг бүтээл шалгаруулна гэдгээ Ерөнхий сайд лекцийн төгсгөлд хэлээд монгол толгойг дэмжээд өгвөл дэлхийд хэрэгтэй байна гэдгийг олон улсад үнэлээд байхад эх оронд нь үнэлэхгүй орхиж болохгүй гэлээ. Манай судлаач, эрдэмтдэд хүч чадал, ухаан, авьяас байгаа. Энэ бүхнийг Засгийн газар тордож ургуулах, шагнаж урамшуулах, дэмжих бодлого барьж ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.

Академич Х.Намсрайн “Бодисын тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд” бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол ишлэл болж, өндөр үнэлгээ авчээ. Онолын физикийн салбарт Намсрайн онол, Намсрайн дөхөлт, Намсрайн арга, Намсрайн схем, Намсрайн хязгаарлалт гэсэн нэр томъёо гарсан нь манай эрдэмтний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэн, судлаачид нь хүлээн зөвшөөрч буйн илрэл гэдгийг ШУА-ийнхан хэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6840836/669/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1449 Монгол инженерүүд Японы мэдээлэл технологийн салбарт гайхагдав [1] [1] 2012-12-13 9335
1448 Амай Азийн орнуудар аялна 2012-12-13 10428
1447 Цэргийн эмэгтэй тамирчид алт, мөнгөн медаль ихэрлүүлэв [1] 2012-12-12 9749
1446 ХЯТАДААС ХЯМД, ЯПОНООС ЧАНАРТАЙ “САНКО СООЛАР” [1] 2012-12-12 10460
1445 Төрийн шагналт зураач С.Саранцацралтыг “Дэлхийн оюунлаг хүн”-ээр тодруулжээ 2012-12-12 11002
1444 ЖЭЖҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМООС 10 МЕДАЛЬ АВАВ [1] 2012-12-10 8989
1443 Монголчуудын цангааг тайлсан хоёр үдэш 2012-12-10 9163
1442 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, АРДЫН БАГШ Ч.ДАМДИНШАРАВ: ОДОО БИ 50 НАСТАЙСАН БОЛ ИЙМ САЙХАН БОЛОМЖТОЙ ҮЕД ИХ ЗҮЙЛ БҮТЭЭХСЭН 2012-12-10 10649
1441 Дэлхийн ёроолд монгол хүн анх удаа хөл тавина [1] 2012-12-07 10880
» Шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлийн шагналыг жил бүр олгоно гэж Ерөнхий сайд хэллээ 2012-12-07 10562
1439 Харүмафүжи оны шилдэг сүмочийн шагнал авлаа 2012-12-07 10529
1438 Санаатай аллагын тоогоор Азидаа тэргүүлжээ [2] 2012-12-05 7887
1437 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ [2] 2012-12-05 8426
1436 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ 2012-12-05 10697
1435 Хакүхо хүндэт элч боллоо [2] 2012-12-05 8321
1434 Нийслэлийн есөн дүүргийн дөрөвт МАН, тавд нь АН ялалт байгуулжээ [1] 2012-12-04 9809
1433 Хууль дүрэм сахидаг орны 53-рт Монгол жагсав [1] 2012-12-04 10393
1432 "Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ 2012-12-04 11571
1431 Б.Долгион: "Michael learns to rock"-ын тоглолт амжилттай болбол дараа нь Брайн Адамсыг урина [1] 2012-12-03 9523
1430 Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ 2012-12-03 10890
배너신청
자생병원

배너신청