Б.Долгион: "Michael learns to rock"-ын тоглолт амжилттай болбол дараа нь Брайн Адамсыг урина
Уншсан 9523 vote 0 2012.12.03 15:43:16
-“Michael learns to rock” (MLTR) хамтлагийн тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна?
-MLTR бол амьд хөгжмийн хамтлаг учраас тоног төхөөрөмж, гэрэл чимэглэл гээд бэлтгэх ажил их байна. Хөгжим, гэрэлтүүлгийг “Total music” компани хариуцаж, “UB palace” өөрсдийнхөө хамгийн сайн гэсэн тоног төхөөрөмжүүдийг тавьж байна. Мөн хотынхоо үзэгдэх байдлыг харгалзан, тэднийг “Blue sky” зочид буудалд байлгана. Үүнээс гадна унаа машин, хамгаалалт гээд бүхий л зүйлсийг нь хариуцан, дэлхийн том одуудын шоуг зохион байгуулдаг системийн дагуу ажиллахаар хичээж байна. Бид бэлтгэл ажлынхаа талаар хамтлагийнханд мэдээлж байгаа. Галт тэрэг хөдөлчихсөн, одоо эцсийнхээ буудалд ирэхэд хэдхэн хоног л үлдээд байна.
-Яагаад заавал энэ хамтлагийг Монголд урих болов?
-MLTR бол дэлхийд танигдсан том хамтлаг. 1990-ээд онд дэлхийг шуугиулж байсан нь Монголыг ч тойроогүй. Тухайн үеийн манай залуусын амны уншлага болсон дуунууд бий. Үүнээс гадна “Universe best songs” тэмцээнийг оролцогчид энэ хамтлагийн “Take me to your heart” дууг нь их дуулдаг. Тэндээс манайхан энэ хамтлагийг их сонирхдог болохыг мэдсэн. Тиймээс амьдаар нь үзэг гэж бодсон. Азиуд америк, европчуудаас илүү уянгалаг дуунд дуртай болохоор энэ хамтлагийнхан Азийн залуучуудын зүрх сэтгэлд хоногшсон.
-“Michael learns to rock”-ынхон та бүхэнд ямар шаардлага тавьсан бэ?
-Ер нь бол их даруухан хамтлаг юм. Зарим том дуучид 2000 оноос хойших “Bembe” юм уу “Mercedes-Benz”-ээр явна, эсвэл унтлагын өрөөний цонх нь заавал далай руу харсан байх, өрөөнд 100 ширхэг сарнай байх ёстой гэхчилэн янз бүрийн шаардлага тавьдаг.
-Билет хэр зарагдаж байна. Карт хэлбэрээр хийж байгаа гэв үү?
-Билет
сайн зарагдаж байгаа. Дэлхийн шоу бизнест техник технологи их хөгжиж
байна. Монголд ч үүнийг нэвтрүүлэх цаг болсон. Тиймээс бид билетийг карт
хэлбэрээр анх удаа хийж байна. Үзэгчдийг дотогш ороход картны кодыг
алсын удирдлагаар машинд уншуулна. Мөн энэ картаа “Evento”-гоос зохион
байгуулж буй өөр тоглолтод ч ашиглах боломжтой. Энэ төсөл амжилттай
болбол дараа нь Брайн Адамсыг тоглуулахаар төлөвлөж байна. Саналаа
тавьсан. Гэрээн дээрээ тохиролцвол Монголд урина.
mmmmm