Бичлэгийн тоо 3,329
Өнгөрсөн пүрэв, баасан гаригт БНСУын Жэжү хотноо жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Тус тэмцээнд 16 орны эрэгтэй 97, эмэгтэй 64, нийт 161 бөх өрсөлдсөн юм. Газар нутаг ойролцоо болсон тус тэмцээнд манайхан 21 эрэгтэй, 13 эмэгтэй тамирчин бүхий нүсэр бүрэлдэхүүнтэй оролцжээ. Манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль авсан амжилтаар багийн дүнгээр гуравт бичигдсэн байна. Улсын өсөх идэр начин, ОУХМ Э.Энхбат энэхүү тэмцээнд жин өгсөн -100 кг-д зодоглож, багийнхаа ганц алтан медалийг авчирсан.

Манай бөх гурван солонгос, нэг Тайванийн бөхийг дараалан ялж, аваргалсан юм. Шигшээ барилдаанд гэхэд дэлхийн аварга Хван Хэ-Тэг цэвэр савжээ. Харин 66 кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг Оросын И.Спиринийг цэвэр, БНСУ-ын Хван Бо-Баэ, Чо Жүн-Хо нарыг юүкогоор ялж, финалд үлдээд Японы бөх, 2010 оны дэлхийн аварга Ж.Моришитад цэвэр ялагдсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн залуу тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр эзэн орны Ким Сөл Ги, Канадын П.Баухемин нарыг цэвэр ялж, шигшээд үлдээд Японы К.Санод иппоноор дийлдсэн юм. Түүнчлэн эрчүүдээс Д.Баярмагнай (60 кг), Г.Болдбаатар (60 кг), Х.Цагаанбаатар (81 кг), Ө.Дүүрэнбаяр (+100 кг), Х.Мөнхбаатар (+100 кг), эмэгтэйчүүдээс А.Цолмон (52 кг), Ц.Наранжаргал (70 кг) нар хүрэл медалийн эзэн болсон байна.

Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир дээд жиндээ барилдаад эхний даваанд Японы Г.Марүямад ялагдсан байна. Дэвжээний эзэн солонгосчууд нийт 54 тамирчнаа оруулж, 25 медаль авсан. Гэхдээ медалийнхаа чанараар Япон тэдний өмнө гишгэжээ. Япончууд 17 тамирчинтай ирээд найман алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн юм. Нийтдээ долоон орны тамирчид л медаль дээр буужээ.

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

Улс                  Алт      Мөнгө      Хүрэл    Нийт

1.Япон               8           2             4         14

2.БНСУ              4           10           11        25

3.Монгол            1            2            7         10

4.БНХАУ             1            -            1          2

5.ОХУ                   -           -            3         3

6.Тайвань             -           -            1         1

7.Канад                -            -           1         1
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6851960/97c/trackback

Global dentel clinic

2012.12.12 15:15:09
*.152.174.229

mmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1449 Монгол инженерүүд Японы мэдээлэл технологийн салбарт гайхагдав [1] [1] 2012-12-13 9335
1448 Амай Азийн орнуудар аялна 2012-12-13 10428
1447 Цэргийн эмэгтэй тамирчид алт, мөнгөн медаль ихэрлүүлэв [1] 2012-12-12 9749
1446 ХЯТАДААС ХЯМД, ЯПОНООС ЧАНАРТАЙ “САНКО СООЛАР” [1] 2012-12-12 10460
1445 Төрийн шагналт зураач С.Саранцацралтыг “Дэлхийн оюунлаг хүн”-ээр тодруулжээ 2012-12-12 11002
» ЖЭЖҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМООС 10 МЕДАЛЬ АВАВ [1] 2012-12-10 8989
1443 Монголчуудын цангааг тайлсан хоёр үдэш 2012-12-10 9163
1442 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, АРДЫН БАГШ Ч.ДАМДИНШАРАВ: ОДОО БИ 50 НАСТАЙСАН БОЛ ИЙМ САЙХАН БОЛОМЖТОЙ ҮЕД ИХ ЗҮЙЛ БҮТЭЭХСЭН 2012-12-10 10649
1441 Дэлхийн ёроолд монгол хүн анх удаа хөл тавина [1] 2012-12-07 10880
1440 Шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлийн шагналыг жил бүр олгоно гэж Ерөнхий сайд хэллээ 2012-12-07 10562
1439 Харүмафүжи оны шилдэг сүмочийн шагнал авлаа 2012-12-07 10529
1438 Санаатай аллагын тоогоор Азидаа тэргүүлжээ [2] 2012-12-05 7887
1437 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ [2] 2012-12-05 8426
1436 МОНГОЛ ОЮУТАН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙГЭЭР МАГИСТР ХАМГААЛАВ 2012-12-05 10697
1435 Хакүхо хүндэт элч боллоо [2] 2012-12-05 8321
1434 Нийслэлийн есөн дүүргийн дөрөвт МАН, тавд нь АН ялалт байгуулжээ [1] 2012-12-04 9809
1433 Хууль дүрэм сахидаг орны 53-рт Монгол жагсав [1] 2012-12-04 10393
1432 "Монгол костюмс"-ынхан Варшавт шоу тоглолт хийнэ 2012-12-04 11571
1431 Б.Долгион: "Michael learns to rock"-ын тоглолт амжилттай болбол дараа нь Брайн Адамсыг урина [1] 2012-12-03 9523
1430 Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ 2012-12-03 10890
배너신청
자생병원

배너신청