Бичлэгийн тоо 3,329
Байгаль орчны тухай мэдээллээр иргэдийг хангах, энэ чиглэлээр шийдвэр гаргахад тэднийг оролцуулах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх зэрэг асуудлыг тусгасан Аархусын конвенцийг 1998 онд Дани улсад болсон Европын холбооны улсуудын сайд нарын IV хурлаар баталжээ. Одоо энэ Конвенцид 44 улс нэгдээд байгаа юм байна. Монгол Улс ч түүнд нэгдэх нь зүйтэй гэж манай Засгийн газар үзэж буй аж. Чухам энэ асуудлыг Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилсэн “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах шийдвэр гаргахад оролцох тухай” сэдэвт зөвлөлдөх уулзалтаар ярилцав.

Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулжээ. Нутаг дэвсгэр нь баялагтайн улмаас олз ашгийн хойноос хөөцөлдсөн гадаад, дотоодын компанийнхны “халдлагад” өртөөд байгаа Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, ДарханУул, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар зэрэг аймгаас хүмүүс ирж зөвлөлдөх уулзалтад оролцсон байна. Энэхүү Конвенц дэлхий дахинд тулгараад байгаа агаар, усны бохирдол, цөлжилт, байгаль орчны сүйрлийг бууруулахад улс орнуудын хамтын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж, байгаль орчны хийгээд хүний эрхийн хамгаалалтыг давхар бий болгож чадсан хэмээн НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нэгэнтээ үнэлжээ.

Чухам тийм учраас өнөө цагт Монгол Улс энэ конвенцод анхаарлаа хандуулах ёстой гэж төр, засаг маань үзсэн байна. Тэгээд уг конвенцтэй танилцах, түүнд Монгол Улс нэгдэн орох хэрэгцээ шаардлагыг тодорхойлж зөвшилцөх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм байна. Түүнд нэгдвэл байгаль орчны асуудлаар иргэддээ мэдээлэл өгөх үүргийг төр хүлээж, энэ асуудлаар шийдвэр гаргахад иргэдээ оролцуулдаг болгож, байгаль орчинд учирсан хохирлыг иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд нэхэмжлэх эрхтэй болох аж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6093258/62a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1189 Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг өмнөд хөршид дэлгэнэ 2012-04-27 10367
» Аархусын конвенцод Монгол Улс нэгдэнэ 2012-04-27 8579
1187 “Aspire Mining Limited Mongolia” компанийнхан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ 2012-04-27 9831
1186 Western Union үйлчилгээгээр Голомт банк тэргүүлжээ 2012-04-25 9241
1185 Монгол Улс БНХАУ-ын гол нийлүүлэгч хэвээр байна гэв 2012-04-25 8919
1184 ЭНЭ ОНЫ АНХНЫ IPO-Г “Э-ТРАНС ЛОЖИСТИКС” КОМПАНИ ХИЙВ 2012-04-25 9744
1183 Жүдочид тивийн аваргыг зорилоо 2012-04-24 9532
1182 “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” зохион бичлэгийн уралдаан зарлалаа 2012-04-24 10477
1181 ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТҮҮХЭН КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2012-04-24 9956
1180 Ц.Батчулуун: Морин хуурын олон улсын наадамд найман орны төлөөлөгч ирнэ 2012-04-23 9552
1179 Азийн хүүхдүүд “Шилжин суурьшигсад” сэдвээр мэтгэлцэнэ 2012-04-23 9163
1178 Ирэх долоо хоногоос “Millennium IT” системд шилжинэ 2012-04-23 9851
1177 БЭЛТГЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТАНХИМАА ОЛИМПИЙН ЭРХЭЭР МЯЛААЛАА 2012-04-20 10041
1176 Хоккейчид хоёр дараалан хожигдов 2012-04-19 10647
1175 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпид оролцох тамирчидтай уулзлаа 2012-04-19 9571
1174 Террорист гэмт этгээдийг баривчилсан З.Буяннэмэхэд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ 2012-04-19 7424
1173 Хятадын банк Монголын уул уурхайн компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ 2012-04-17 11070
1172 Үйлчилгээний газруудыг уртасгасан цагаар ажиллуулахыг хүсэв 2012-04-17 10073
1171 “SouthGobi Sands”-ийн бүх лицензийг түдгэлзүүлжээ 2012-04-17 10011
1170 ДАШТ-ИЙ БЭЛТГЭЛЭЭ БЭЭЖИНД ШАЛГАВ 2012-04-16 11139
배너신청
자생병원

배너신청