Бичлэгийн тоо 3,329

 Тайландын Вант улсаас Хонконг хүрэх онгоцонд энэ сарын 16-ны өдөр болсон явдлын талаар монголчууд төдийгүй дэлхийн олон орны иргэд ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, жирийн монгол залуугаар бахархаж байна. СХ 712 онгоцны аяллын явцад амиа золиослохыг завдсан алан хядагчийг барьж саатуулан 216 зорчигчийн амь насыг хамгаалсан Монгол Улсын Иргэн Заяабаатарын Буяннэмэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 4 дүгээр сарын 18-ны энэ өдөр хүлээн авч уулзлаа.

Баатарлаг зориг, авхаалж самбаа гарган, шуурхай ажиллан террорист гэмт этгээдийг барьж саатуулан олон зуун эрдэнэт хүний амийг аварч, монгол хүний эр зоригийг олон улсад таниулсан танаар Монголын ард түмэн бахархаж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлж талархлын бичиг, дурсгалын зүйл гардууллаа.  З.Буяннэмэх онгоцонд болсон явдлын талаар “Тэр этгээд 40 орчим насны Филиппин хүн байсан.

Онгоц газардахаас 20 орчим минутын өмнө нэг нөхөр хаалга онгойлгох гэж дайрч онгоцны үйлчлэгч болон хоёрдугаар нисгэгчтэй зууралдаад гэнэтийн юм болсон. Өөрийн мэдэлгүй очоод өнөө нөхрийг хоолойгоор нь боож унаган, хоёрдугаар нисгэгчийн өгсөн гаваар гавлаад онгоц газардтал хажуудаа суулгаж авч явсан” гэж ярихад Ерөнхий сайд “Их мэдрэмжтэй, зоригтой байж, бахархам үйл хийжээ.

Манай монгол залуучуудаас л ийм эрэлхэг зориг, авхаалж самбаа гарна” хэмээгээд З.Буяннэмэхээр бахархаж байгаагаа хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6066887/cec/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1189 Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг өмнөд хөршид дэлгэнэ 2012-04-27 10367
1188 Аархусын конвенцод Монгол Улс нэгдэнэ 2012-04-27 8579
1187 “Aspire Mining Limited Mongolia” компанийнхан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ 2012-04-27 9831
1186 Western Union үйлчилгээгээр Голомт банк тэргүүлжээ 2012-04-25 9241
1185 Монгол Улс БНХАУ-ын гол нийлүүлэгч хэвээр байна гэв 2012-04-25 8919
1184 ЭНЭ ОНЫ АНХНЫ IPO-Г “Э-ТРАНС ЛОЖИСТИКС” КОМПАНИ ХИЙВ 2012-04-25 9744
1183 Жүдочид тивийн аваргыг зорилоо 2012-04-24 9532
1182 “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” зохион бичлэгийн уралдаан зарлалаа 2012-04-24 10477
1181 ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТҮҮХЭН КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2012-04-24 9956
1180 Ц.Батчулуун: Морин хуурын олон улсын наадамд найман орны төлөөлөгч ирнэ 2012-04-23 9552
1179 Азийн хүүхдүүд “Шилжин суурьшигсад” сэдвээр мэтгэлцэнэ 2012-04-23 9163
1178 Ирэх долоо хоногоос “Millennium IT” системд шилжинэ 2012-04-23 9851
1177 БЭЛТГЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТАНХИМАА ОЛИМПИЙН ЭРХЭЭР МЯЛААЛАА 2012-04-20 10041
1176 Хоккейчид хоёр дараалан хожигдов 2012-04-19 10647
1175 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпид оролцох тамирчидтай уулзлаа 2012-04-19 9571
» Террорист гэмт этгээдийг баривчилсан З.Буяннэмэхэд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ 2012-04-19 7424
1173 Хятадын банк Монголын уул уурхайн компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ 2012-04-17 11070
1172 Үйлчилгээний газруудыг уртасгасан цагаар ажиллуулахыг хүсэв 2012-04-17 10073
1171 “SouthGobi Sands”-ийн бүх лицензийг түдгэлзүүлжээ 2012-04-17 10011
1170 ДАШТ-ИЙ БЭЛТГЭЛЭЭ БЭЭЖИНД ШАЛГАВ 2012-04-16 11139
배너신청
자생병원

배너신청