"Лондон-2012"
олимпийн наадмын эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох Азийн
АШТ энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент
хотноо зохиогдоно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг өнөөдөр эх
орноосоо мордож байна.
Олимпийн эрхийн болзлоо биелүүлсэн тамирчид нь чансаа, эрэмбээ ахиулах зорилго тээн явж буй бол хараахан эрх аваагүй жүдочид маань Лондонд хүч үзэхийн төлөө сүүлчийн дайралтаа хийх юм. Ташкентийн дэвжээнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
60 кг Ч.БОЛДБААТАР
66 кг С.МИЯАРАГЧАА
73 кг С.НЯМ-ОЧИР
81 кг О.УУГАНБААТАР
90 кг Э.ЭНХБАТ
-100 кг Б.ТЭМҮҮЛЭН
+100 кг Н.БАТСУУРЬ
Эмэгтэй
48 кг М.УРАНЦЭЦЭГ
52 кг М.БУНДМАА
57 кг Д.СУМЪЯА
63 кг Ц.МӨНХЗАЯА
70 кг Ц.НАРАНЖАРГАЛ
-78 кг П.ЛХАМДЭГД
+78 кг Д.ЦЭРЭНХАНД
Дасгалжуулагч: О.БАЛЖИННЯМ, Х.БОЛДБААТАР, Д.БАТТУЛГА, Х.ЭРДЭНЭТ-ОД, Х.ТОМИТА
Шүүгч: Д.ЭНХТҮВШИН
Албаны төлөөлөгч: Д.ДОРЛИГЖАВ, М.БӨХБАТ, Б.ПАГВА
Эмч: СЭНГЭЭ, Э.ЭНХБАЯР, Н.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Сурвалжлагч: Д.БАЯРСАЙХАН