Бичлэгийн тоо 3,329
Монголын хоккейн шигшээ ДАШТ-д оролцохоор Туркийг зорих замдаа Бээжинд түр саатаж, хоёр нөхөрсөг тоглолт хийж амжжээ. “Beijing International” нэртэй (гэхдээ хятад баг биш) энэхүү багт Америк, Канад, Хонконг тоглогчдоос гадна “ТЦ” сонины Бээжин дэх тусгай сурвалжлагч С.Энхтөр алба хашдаг юм.
Эхний тоглолтод нутгийн эзэд 8:3-аар давамгайлахад Б.Куффер дөрөв, А.Фогл хоёр шайб хийж, С.Энхтөр, М.Данкан нар тус бүр нэгийг нэмэрлэсэн байна. Бараг хоёр сар мөсөн дээр гараагүй манайханд тоглоход хүндхэн байсан гэнэ. Харин маргааш нь болсон тэдний хоёр дахь тоглолт хавьгүй өрсөлдөөнтэй болжээ.
Монголын шигшээ өмнө хөөс илүү идэвхтэй байж, шайб бүрийн хойноос тэмцэж байсны дүнд 8:7-гоор ялалт байгуулсан байна. Үндсэн болон нэмэлт цаг 7:7-гоор тэнцэж, буллитаар ялагчийг тодруулсан юм. Манай шигшээ ДАШТ-ий III дивизионд өрсөлдөх бөгөөд эхний тоглолтоо урд шөнө Хойд Солонгосын эсрэг хийсэн. Энэ дивизионд тэднээс гадна Ирланд, Люксембург, Турк, Грекийн багууд өрсөлдөж байна.