Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудад жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээ, шоу тоглолтуудыг шөнө оройн цагаар зохион байгуулж, жуулчдын сэтгэл ханамж тэр хэмжээгээр нэмэгддэг туршлага бий. Энэ жил Лондоны зуны олимп, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон арга хэмжээ болно. Гэтэл манай орон Европын орнуудаас 5-7 цагийн зөрүүтэй байдгаас шалтгаалан телевизийн нэвтрүүлэг, спортын тэмцээнүүдийг үзэхэд хүндрэл тулгардаг.
Мөн
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны нэгдүгээр сарын 27-ны 08 дугаар
тогтоолоор “Хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж 08.00-24.00, зоогийн
газар 07.00- 24.00, баар 15-24.00, кафе 10.00-22.00 цаг хүртэл үйл
ажиллагаа явуулдаг болсон. Энэ нь дотоодын иргэд болоод жуулчдын
амралтаа дураар өнгөрөөх боломж, гадаад жуулчдаас орох орлогын хэмжээг
хязгаарлаж, аялал жуулчлалын хөгжилд сөрөг өнгө төрх бий болгож байна.
Монголд ирж буй жуулчдын 95 хувь нь Улаанбаатар хотод аяллынхаа нэгээс
дээш хоногийг өнгөрүүлдэг. Гэвч нийслэлд аялал жуулчлалын бүтээгдэхүүн,
үйлчилгээний нэр төрөл цөөн, чанар хангалтгүй хэвээр байгааг уг албан
захидалд онцолсон байна.
Б.ГҮНБИЛЭГ