Бичлэгийн тоо 3,329
“SouthGobi Sands” компанийг эзэмшдэг Канадад бүртгэлтэй “SouthGobi Resources” компанийн хувьцааны 57.6 хувийг БНХАУ-ын төрийн өмчит CHALCO компани худалдан авах хэлэлцээ хийгдэж буй. Энэ талаар АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяраас лавлахад “Ийм гэрээг таслан зогсоох боломж одоогийн Ашигт малтмалын тухай хуульд байхгүй. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төс лийг зарим гишүүн санаачилсан юм билээ.
Уг хууль батлагдвал дээрх асуудлыг зохицуулах боломжтой. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн шинэ чилсэн найруулгад энэ зохицуулалтыг бид тусгасан байгаа. Одоогоор “SouthGobi Sands” компанийн нэр дээр байгаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн бүх лицензийг түдгэлзүүлсэн байгаа” гэв.