Бичлэгийн тоо 3,329

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын төв ордонд өнөөдөр очиж, Лондоны олимпид оролцох тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа. Жудо бөхийн улсын шигшээ багийнхны дасгал сургуулилт хийж буй зааланд Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ахлах дасгалжуулагч О.Балжинням угтан авч тамирчид нь бэлтгэлээ сайн хийж байгаа тухай өгүүлээд одоогоор Лондоны олимпид оролцох эрхийг 10 хүн /давхардсан тоогоор 13 эрх/  аваад байна гэж танилцуулав. 

Эндээсээ Ерөнхийлөгч гарч хүндийн өргөлтийн тамирчдын дасгал сургуулилт хийж буй өрөөгөөр орлоо.

Шигшээ багийн дасгалжуулагч Г.Энэбиш эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчин олимпийн эрх авах бодолтой байгааг дуулгав. Боксын шигшээ багийн тамирчдын бэлтгэл хийж буй зааланд Ерөнхийлөгчийг очиход дасгалжуулагч Д.Ганзориг олимпийн дөрвөн эрх аваад байгаа тухайгаа ярив.

Боксын спортын чанарын үзүүлэлтээр Монгол улс дэлхийд өнгөрсөн жил тав, өнөө жил VII байрт орсныг бас дурдлаа. Чөлөөт бөхийн шигшээ багийнхны бэлтгэлийг Ерөнхийлөгч бас сонирхов. Дасгалжуулагч А.Цэдэнсодном  одоогоор олимпийн хоёр эрх авсан, гэхдээ удахгүй Хятад, Финландад болох тэмцээнүүдээс тоогоо нэмэхээр бэлтгэлээ хийж байна гэлээ. 

Дараа нь Ерөнхийлөгч Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд тамирчид, дасгалжуулагчидтай уулзав. Уулзалтын эхэнд шигшээ бүх багийн дасгалжуулагчид тамирчид нь олимпийн хэдэн эрх аваад байгааг танилцууллаа. Байт харваагаар хоёр хүн, хөнгөн атлеткаар хоёр хүн, буудлагаар хоёр хүн олимпийн эрх авчээ.

Мөн усан спортын төрлөөр хоёр тамирчин олимпид урилгаар, паралимпид жудогоор дөрвөн хүн оролцох эрхээ авсан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчид, дасгалжуулагчдад хандан үг хэлэхдээ “Лондоны олимп эхлэхэд яг 100 хоног үлдээд байна.

Өмнөх олимпийг өндөрлөсөн өдрөөс л бид бүгдээрээ дараагийн олимпийн тухай ярьсан. Бээжингийн олимпид манай тамирчид их өндөр амжилттай оролцсон. Тэгэхээр дараа дараагийн олимпоос бидний хүсэн хүлээх амжилт улам өндөр байх ёстой.   Төр засаг, аж ахуйн нэгж, спортын байгууллагууд бүгд л олимпийн бэлтгэлд анхаарч ажиллалаа. Өнгөрсөн дөрвөн жил манай спортынхны хувьд гайхалтай амжилтын жилүүд байлаа. 

Өнөөдөр  энд паралимпийг оруулаад олимпийн есөн төрлөөр танилцуулга хийлээ. Нийтдээ Лондоны олимпийн 27 эрх аваад байгаа юм байна. Манай биеийн тамир, спортын байгууллагын тавьсан зорилт бол 30 эрх. Тиймээс одоо үлдэж буй тэмцээнүүдээ тооцвол энэ зорилт биелэх төлөв харагдаж байна.  Спорт бол шударга ёс, эв нэгдлийг бий болгодог гайхамшигтай зүйл. Манай тамирчид бэлтгэлээ сайн хангаж байгаа юм байна. Та бүхэн нэмж эрх авах хэрэгтэй.  Бид олимпид явах тамирчдаа гаргаж өгөх ёслолыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт хийхээр ярилцаж байна. Тэр үед улам олон тамирчин олимпид оролцох эрх авсан байгаасай гэж хүсч байна. 

Монгол хүн бэлгэшээх дуртай. Би та бүхэнтэй өнөө өглөө уулзана гэж бодоод өчигдөр амарсан. Өглөө босч ирэхэд хур орсон байлаа.  Лондоны олимп манай тамирчдад хураа хайрлах нь ээ гэсэн бодол төрсөн. Та бүхэнд ч ийм бодол төрсөн байх гэж бодож байна. Ард түмнээрээ сэтгэл шулуудан дэмжвэл тэр нь тамирчид, дасгалжуулагчдад зөв эрчим хүчийг бий болгож бүрдүүлнэ. 

Өнгөрсөн олимпоос хойш төр спортод зориулах мөнгөө төсөвтөө байнга нэмж ирлээ. Цаашид биеийн тамир, спортын суурь бүтцүүдийг бүрдүүлэхэд төр засаг анхаарч төсөвтөө хөрөнгө мөнгө тусгаж ажиллах болно.  Спортоор монголчууд алдартай байх боломж байгаа.

Хэдийгээр хүн ам цөөтэй ч олон сая хүнтэй, тэрбум хүнтэй зарим орны спортын амжилттай харьцуулахад манай тамирчдын амжилт сайн байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.  Спортыг би яагаад дэмждэг вэ гэвэл хүнийг хүн болгодог, эрмэлзэлтэй, зорилготой болгодог сайхан нөлөөг тухайн ард түмэнд авч ирдэг хүн төрөлхтний бий болгосон нэгэн гайхамшиг юм. Эцэст нь Лондоны олимпоос монголчуудын гаргах амжилт өндөр байгаасай гэж хүсье” гэв 

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Би олимпид хоёр хүн авч явах эрхтэй. Тэр хоёр хүний нэгээр нь Олимпийн аварга Э.Бадар-Ууганыг авч явах болсноо та бүхэнд дуулгая. Э.Бадар-Ууган бэртэл гэмтлийн улмаас Лондонгийн олимпод оролцохгүй ч өөрийн биеэр тэнд очиж боксын тамирчиддаа зөвлөгөө өгч дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж  найдаж байгаа” гэсэн юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6066892/63b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1189 Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг өмнөд хөршид дэлгэнэ 2012-04-27 10367
1188 Аархусын конвенцод Монгол Улс нэгдэнэ 2012-04-27 8579
1187 “Aspire Mining Limited Mongolia” компанийнхан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ 2012-04-27 9831
1186 Western Union үйлчилгээгээр Голомт банк тэргүүлжээ 2012-04-25 9241
1185 Монгол Улс БНХАУ-ын гол нийлүүлэгч хэвээр байна гэв 2012-04-25 8919
1184 ЭНЭ ОНЫ АНХНЫ IPO-Г “Э-ТРАНС ЛОЖИСТИКС” КОМПАНИ ХИЙВ 2012-04-25 9744
1183 Жүдочид тивийн аваргыг зорилоо 2012-04-24 9532
1182 “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” зохион бичлэгийн уралдаан зарлалаа 2012-04-24 10477
1181 ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТҮҮХЭН КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2012-04-24 9956
1180 Ц.Батчулуун: Морин хуурын олон улсын наадамд найман орны төлөөлөгч ирнэ 2012-04-23 9552
1179 Азийн хүүхдүүд “Шилжин суурьшигсад” сэдвээр мэтгэлцэнэ 2012-04-23 9163
1178 Ирэх долоо хоногоос “Millennium IT” системд шилжинэ 2012-04-23 9851
1177 БЭЛТГЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТАНХИМАА ОЛИМПИЙН ЭРХЭЭР МЯЛААЛАА 2012-04-20 10041
1176 Хоккейчид хоёр дараалан хожигдов 2012-04-19 10647
» Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпид оролцох тамирчидтай уулзлаа 2012-04-19 9571
1174 Террорист гэмт этгээдийг баривчилсан З.Буяннэмэхэд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ 2012-04-19 7424
1173 Хятадын банк Монголын уул уурхайн компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ 2012-04-17 11070
1172 Үйлчилгээний газруудыг уртасгасан цагаар ажиллуулахыг хүсэв 2012-04-17 10073
1171 “SouthGobi Sands”-ийн бүх лицензийг түдгэлзүүлжээ 2012-04-17 10011
1170 ДАШТ-ИЙ БЭЛТГЭЛЭЭ БЭЭЖИНД ШАЛГАВ 2012-04-16 11139
배너신청
자생병원

배너신청