Хятадын банк Монголын уул уурхайн компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ
Уншсан 11070 vote 0 2012.04.17 15:50:37Манай улсын эдийн засаг өсөж, уур уурхай, барилга бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хөгжиж байгаа энэ үед БНХАУ-ын “Фотон моторс” компани Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа нээж буйгаа мэдэгдлээ.
Энэ
ажлынхаа хүрээнд Хятадын банк болон Монгол дахь төлөөлөгчийн газраар
“Heavy Truck Import and export” компаниыг сонгон гурвалсан гэрээ
байгуулжээ. Гэрээний хүрээнд "Фотон моторс" Монгол Улсад засвар
үйлчилгээний бааз нээж, сэлбэг хэрэгслийн төв нээхээр болжээ.
Ингэснээр
уул уурхай, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж болон хүнд даацын
автомашинуудыг хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлж буй
AUMAN маркийн машинуудыг дундын зуучлагч, нэмэлт хөлсгүйгээр шууд
үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэж боломжтой болж байгаа аж.
Хятадын банк нь тус компанийн худалдан авагчдад 0.8 орчим хувийн хүүтэй, урт хугацааны санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэрэглэгч хүсвэл Монголын банк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой гэнэ.