Бичлэгийн тоо 3,329
Монгол зохиолчдын бүтээлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно
Уншсан 9347 vote 0 2012.03.21 17:07:12ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн харьяа “Улаанбаатар” сургууль, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоотой хамтран ЮНЕСКО-гоос батламжилсан Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “XX зууны монгол уран зохиол-зохиолч” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Өнөөдөр 14.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 410 тоот танхимд болох уг эрдэм шинжилгээний хуралд профессор С.Байгалсайхан, доктор Д.Болормаа, доктор, дэд профессор Х.Сүглэгмаа, докторант Ж.Ууганбаатар нар оролцох бөгөөд монгол зохиолчдийн нийтлэлийн тухай илтгэл хэлэлцэх юм